МУИС-ийн хоёрдугаар байрд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны лабораторийн өрөө шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход 2 дугаар давхарт химийн лабораторийн өрөөнд туршилт хийж байсан химийн бодис шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Тус лабораторт химийн ямар нэгэн бодис алдагдсан эсэхийг Аврах ангийн бүлэг багажаар хэмжилт хийж шалгахад ямар нэгэн бодис илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top