Жирэмсэн болоод хэт таргалалттай хүмүүсийн санааг зовоодог асуудлын нэг бол язралт билээ. Тэгвэл язралт арилгах тос хэрхэн хийх тухай дараах зөвлөмжийг хүргэж байна. Лаванда болон нимбэгний хандтай тос нь арьсанд үүссэн язралтын эсрэг маш сайн үр дүнг үзүүлэдэг бөгөөд эдгээр нь таны арьсанд үүссэн язралтын улаан сорвийг арилгахад тусална.
Танд хэрэгтэй орцууд:
Зөгийн балны вакс: 15 грамм
Кокоа самрын тос: 15 грамм
Коконут буюу кокосны тос: 50 грамм
Evening Primrose /Өмнөд Америкт ургадаг цэцэгний нэр/ тос: 30 мл буюу 2 хоолны халбагаар
Ylang ylang /Индонезид ургадаг цэцэгний нэр/ тос: 5 мл буюу цайны халбагаар
Лаванда цэцэгний хандтай тос: 3 мл буюу цайны халбаганы талаар
Нимбэгний хандтай тос: 2 мл буюу цайны халбаганы талаар
Мөн зэвэрдэггүй ган сав, модон халбага, тосоо хадгалах шилэн сав хэрэгтэй.
Тосоо хэрхэн бэлтгэх вэ?
Саваа бага зэрэг халааж байгаад зөгийн балны вакс, кокоаны болон кокосны тос, evening primrose тосоо хийж байгаад сайтар хутгаж өгнө. Тосоо жигд хольсны дараа галаа зогсоон биеийн дулаан /37 градус/ хүртэл хөргөнө. Дараа нь ylang ylang болон лаванда, нимбэгний тоснуудаа хийж хутгаад, сайтар хөргөөд шилэн савандаа хийж харанхуй газар хадгална. Бэлэн болсон тосоо язралт үүссэн арьсан дээрээ зөөлөн иллэг хийх маягаар түрхэнэ. Энэ тосоо өдөр бүр шүршүүрт орсны дараа түрхэж хэрэглэвэл хэд хоногийн дотор үр дүнгээ өгнө.
Сэтгэгдэл ( 0 )