Д.Мунхват: Тулай өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд, цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

“Монгол хьюндай”  гэмтлийн эмнэлгийн эмч Д.Мунхватаас тулай өвчний тухай зарим асуултад хариулт авлаа.

- Сүүлийн жилүүдэд тулай гэдэг өвчний тухай их сонсогдох боллоо. Энэ өвчний тухай ойлголтыг өгөхгүй юу?  

- Тулай өвчин нь шээсний хүчлийн давс үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Мөн артерийн даралт ихсэх, чихрийн шижин, удамшлын урьдчилсан хүчин зүйл, хооллолтын хямрал зэргээс үүддэг. Энэ өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

- Шээсний хүчил гэдэг зүйл чухал нөлөөтэй байх нь ?

- Шээсний хүчил нь хэвийндээ бол эсийн амьдралын үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн ба цусаар дамжин бөөрөөр шээстэй ялгардаг. Харин зарим тохиолдолд шээсний хүчлийн цусанд дахь хэмжээ ихэснэ.  Хүчлийн илүүдэл хэмжээ нь үеэнд хуримтлагдан, талстжин, үрэвсэл ба хүчтэй өвдөлтийг үүсгэдэг юм.  Ер нь амьтны уураг ба архины илүүдэл нь байнга бие махбодын бодисын солилцоог алдагдуулж, шээсний хүчил үүсэх явцыг ихэсгэхэд хүргэдэг.

- Энэ өвчнөөр ямар насны хүн илүүтэй өвдөх магадлалтай вэ?

- Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг.

- Хүндрэхээс нь урьтаж яаж сэргийлэх вэ вэ?  

- Тулай өвчин нь архи уусан эсвэл хэт их идсэнээс үүсдэг. Өвчин гэнэт ба хүчтэй өвдөх, үеэр халуу оргих, улайх шинжээр эхэлнэ. Тулай өвчний шинж тэмдэг шөнөөр илэрнэ. Дэвсгэрийн цагаан даавуу дээрээс нь тавихад ч гэмтсэн үеэр хүчтэй өвдөж болно. Давтан сэдрэх үед гэмтсэн үеэр хатгуулах, өвдөх мэдрэмж төрүүлнэ.

Тулай өвчний хүнд үе нь яаж илэрдэг вэ?

- Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилнэ. Биеийн бүх үед үений үрэвсэл үүсч, цөөнгүй тохиолдолд бөөр ба шээс ялгарулах системийг гэмтээдэг. Энэ өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол бөөрний дутагдал үүсч, шээсний хүчлийн илүүдэл талстжсан үсгэврийг зайлуулах боломжгүй юм.

- Ямар эмчилгээ хийдэг вэ?   

- Харамсалтай нь одоогоор тулай өвчнийг бүрэн эмчилж сураагүй байна. Юуны түрүүнд хүнсэнд хэрэглэж байгаа бүтэгдэхүүнүүдээ эмчтэй зөвлөсний үндсэн дээр тун нарийн сонгож авдаг болох хэргтэй. Тулай өвчний эмчилгээнд  үрэвслийн эсрэг бэлдмэлүүд ба шээсний хүчлийн талст үүсэхийг саатуулдаг бэлдмэлүүд  шаардлагатай байдаг.  Тулай өвчний эмчилгээний шинэ аргад цусыг плазмофорезогемосорбция аппаратын тусламжтайгаар цэвэрлэх ажиллагаа ордог болсон.  Мөн зөөлөн эдэд хуралдсан шээсний хүчлийг авах мэс заслын аргыг хэрэглэдэг. Эмчилгээний бүх аргууд нь биеийн жинг засах ба тулай өвчний хамсаатан болсон бүх солилцооны өвчнийг эмчлэхэд чиглэнэ. Үүнд судасны хатуурал, чихрийн шижин зэрэг өвчин багтдаг. 

- Энэ өвчнөөр нэгэнт өвдсөн тохиолдолд хоол хүнсэндээ юу анхаарах шаардлагатай вэ?

- Тулай өвчний хурцдалаас сэргийлэхийн тулд задрах үедээ шээсний хүчил харьцангуй ихээр үүсгэдэг хүнсийг  хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнд  элэг, үхрийн хэл, мөөг, сардина загас, загасны түрс, шош, вандуй, шар айраг зэрэг ордог. Өдөрт их хэмжээний буюу 3 литрээс багагүй шингэн уугаарай. Учир нь усгүйжилт нь бөөрний үйл ажиллагааг муутган цусан дахь шээсний хүчлийг өтгөрүүлэг.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
???(122.201.28.4) 2015 оны 03 сарын 30

подагра, gout гэдэг нь үү?

0  |  0
Reeuna(103.229.121.119) 2015 оны 03 сарын 30

Что, он казак что ли?

0  |  0
zochin5(112.72.13.148) 2015 оны 03 сарын 21

kkk bi kazak yum bol yy gj bodson sh dee

0  |  0
оо(182.160.4.216) 2015 оны 03 сарын 20

Мөнхбат гэдэг нэртэй хүн юм байгаамшт чааваас

0  |  0
zochin(112.72.15.74) 2015 оны 03 сарын 20

setguulch ni zow bichihj boldoggui yumuu. yaasan ih aldaatai bichdiin. mongol helni zow bichgiin durmee unshaach

0  |  0
зүрх судас(202.179.29.172) 2015 оны 03 сарын 20

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Top