Эрика Луго гэдэг 29 настай энэ эмэгтэй жилийн өмнө 146 кг жинтэй байжээ. Англи болон Америкт түүн шиг илүүдэл жинтэй хүн маш олон байдаг. Гэхдээ Эрика Луго энэ жингийнхээ бараг талыг нь хаяж чадсанаараа бусдаас онцгой нэгэн болжээ. Жилийн дотор 71,2 кг-ийг хасч 74,8 кг жинтэй болсон Эрикагийн турсан туршлагаас хуваалцаж байна. Түүний ярилцлагыг yahoo.com-оос орчуулан хүргэж байна.
- Ихэнхи бүсгүйчүүд туръя гэж ярьдаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Яагаад туръя гэсэн шийдвэр гаргасан бэ?
- Миний хүү одоо хоёр нас хүрч байгаа. Нэг өдөр буйдан дээр сууж байхад хүү минь шалан дээр хамт тоглоё гэсэн. Би босч чадахгүй байсан болохоор шалан дээр хэвтээд хүүгээрээ тоглоом зөөлгөхөд үнэхээр хэцүү санагдаж байсан. Би ийм болтлоо бүдүүрчихлээ гэж үү дээ гээд. Тэгээд жингээ үзтэл 146 кг /322 паунд/ болсон байсан. Надад ямар хэцүү байсан гээч.
- Хэзээнээс жингээ хасч эхэлсэн бэ?
- Дунд сургуулиас хойш турах гэдэг миний хувьд хэцүү асуудал байсан. Би үргэлж жингээ багасгах гэж хичээдэг байлаа. Гэхдээ ямар ч үр дүн гардаггүй байсан. Хүүтэйгээ тоглосон тэр өдрөөс хойш надад турахгүй бол болохгүй нь гэсэн бодол төрж, зориг орсон байх. Яг үнэндээ би эхний 13 сар буюу жилийн хугацаанд 55 кг-ыг хассан. Турахын тулд маш их тэвчээр гаргаж сурлаа. Би одоо булчингаа хөгжүүлдэг болсон шүү.
- Яг яаж эхэлсэн бэ?
-Би зүгээр л эхэлсэн. Өмнө нь турахын тулд маш хэцүү аргуудыг туршиж байсан. Харин энэ удаа зүгээр л өөрийнхөө хэрэглэдэг калорийг багасгахыг хичээсэн. “MyFitnessPal” гэдэг аппликэйшн утсандаа суулгасан.
- Хамгийн хэцүү зүйл нь юу байв?
- Маш их иддэг зуршлаа хаях хамгийн хэцүү нь. Гал тогоо руугаа орох бүрт, дэлгүүрт, цайны газарт ороход бүгдийг нь л идмээр санагддаг байсан. Би өөрийгөө зоригжуулж, тууштай байхын тулд инстаграмдаа бага багаар турж буй зургаа оруулдаг байсан. Найз нөхөд маань тэр зургуудыг хараад намайг улам урамшуулж байсан шүү. Гэхдээ нэг өдөр олон хүн миний турж байгаа талаар, хэрхэн жингээ хаяж байгаа талаар ярьж байгааг анзаарсан. Би хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй болохоор сүүлдээ зураг оруулахаа больсон л доо.
- Яг ямар дэглэм барьсан бэ?
- Би турахдаа маш энгийн аргуудыг хэрэглэсэн. Ямар нэг тогтсон дэглэм бариагүй учраас би амжилтанд хүрсэн гэж боддог. Өдөрт багадаа нэг цагийг дасгал хийхэд зориулдаг байсан. Заваа харж байгаад л дасгалдаа явна. Яг тэдэн минут дасгал хийнэ гэсэн бол тэрэндээ хүрдэг байсан. Ямар ч байсан хөлсөө гаргаж байж л заалнаас гардаг зуршилтай болсон.
- Хоолны хувьд?
- Өглөөний цайндаа 5 ширхэг өндөгний цагаан, нэг зүсэм талх. Тэгээд хоёр цагийн дараа чихэргүй, нэмэлт орцгүй тараг. Өдрийн хоолондоо 120 грамм өөхгүй мах, тал аяга агшаасан будаа, маш их ногоо. Харин оройн хоолоо эрт иддэг байсан. Бас л өөхгүй мах, ногоо, чихэргүй цэлцэгнүүр, бага калоритой попкорн. Энэ хугацаанд дуртай зүйлээ бага зэрэг идэж байсан гэсэн үг. Оройн хоол ерөнхийдөө өдрийн хоолтой төстэй. Гэхдээ дасгалынхаа дараа уургын бэлдмэл /protein shake/ хэрэглэдэг байлаа.
- Жингээ хасч, турснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
- Одоо дасгал, хоолны зөв зуршил миний амьдралын нэг хэсэг болсон гэж хэлж болно. Би өмнө нь жингээ тодорхойлж, өөртөө зааг тогтоочихдог байсан. Харин одоо тийм биш, надад ямар нэг дүрэм байхгүй. Би одоо бусад эмэгтэйчүүдийг турахад нь тусалж байгаа. Би чадсан юм чинь та нар ч бас чадна гэж зоригжуулдаг болсон шүү.
-Турах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
- Тийм ээ. Жингээ хасах, эрүүл байх гэдэг хэцүү л дээ. Бид бол ээжүүд, эхнэрүүд, охидууд. Биданд хийх зүйл маш их байдаг. Гэхдээ сайхан харагдахын тулд, эрүүл, аз жаргалтай байхын тулд хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь хэцүү биш, өөртөө зугаатай байх тийм дэглэмийг сонгоорой. Бэлтгэлийн шинэ хувцас ав, найз нөхөд, гэрийнхэнтэйгээ хамт хийж болно шүү дээ.
Эх сурвалж: yahoo.com
Сэтгэгдэл ( 8 )
Ургамалын гаралтай биеийг эрүүлжүүлж тураадаг Солонгосоос оруулж ирсэн маш сайн тураадаг цай зарж бна. Ялангуяа гэдэсний өөхийг хайлуулж нарийхан бэлхүүстэй болгож өгнө. Хэдхэн үлдсэн бгаа. 99998075 @};-
Bi unuuduruus turah deglem tuushtai heregjuuleheer shiidsen. Bi turj chadna. Olon jil turah tuhai yarilaa odoo bolson bi bas turj chadna
Turmaar bnaa.