“Сонсголгүй хүүхэд залуусын боловсролын шинэчлэл” сэдэвт чуулган өнөөдөр эхэлнэ.
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаагийн 200 сая нь үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамж хүртэгч гэсэн ойлголт нийгэмд түгээмэл. Тэгвэл энэхүү буруу ойлголтыг халж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүн төрөлхтний нэг хэсэг бөгөөд боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, амьдрах эрхээ эдлэх, үүрэг хүлээх чадвар бүхий хувь хүн гэдгийг хүн бүр, улс орон бүр хүлээн зөвшөөрөх ёстойг тунхагласан байдаг ажээ.
Энэ үзэл баримтлал Монгол улсад хэрхэн хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйлчилгээ авах, сэргээн засалт эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс ч энэ удаагийн чуулганыг 29 дүгээр тусгай сургуулиас санаачилсан зохион байгуулж буй юм.
Сонсголгүй хүүхдүүд дохионы хэлээр боловсрол эзэмшиж, мэдээлэл авч, нийгэмтэй харьцдаг бөгөөд энэхүү хэлийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч, албан ёсны хэл болгон хуульчлах, “Хос хэл, хос соёл”-ын аргазүйн талаар хэлэлцэх юм байна. Чуулган гурван өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )