14 хоногийн дотор тэгш галбиртай болгох дасгал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Бүсгүй таныг хэрхэн гоолиг болох талаар оддын дасгалжуулагч Tracy Anderson зөвлөж байна. Энэ дасгалуудыг долоо хоногт 3 удаа  хийхэд хангалттай бөгөөд хоёр долоо хоногийн дотор үр дүнг харах болно .Gwyneth Paltrow, Jennifer Aniston, Shakira зэрэг оддын гоолиг биеийн нууц нь тэдний багш,  Tracy Anderson-д байдаг.

Гүзээгүй болгох дасгал

1. Дөрвөн хөллөөд баруун өвдгөө зүүн тал руугаа багахан эргүүлж, хөлөө хэдэн см шалнаас өргөнө

2. Баруун хөлөө хойш тэнийлгээд өргө. Ингэхдээ хөлөө гадагш эргүүлээрэй. \гутал чинь хажуу тийш харна\ Мөн өлмийгөөрөө шулуун байлга. Энэ байрлалаа 5 секунд барьсны эцэст эхний байрлалдаа очно.  

1. Дөрвөн хөллөсөн байрлалд биеийн жингээ зүүн өвдөг, зүүн тохой дээрээ төвлөрүүл. Баруун гараа зүүн дээрээ тавь. Баруун хөлөө өвдгөөр нь нугалан дээш өргө. Энэ тохиолдолд баруун хөл шалтай паралель байна. Баруун хөлөө хажуу талруугаа таазнаас дээш гаргахгүй өргө. Ингээд баруун гараа зэрэг өргөнө. \цээжин бие хажуу тийш эргэнэ\  Эхний дасгалаас эхлэн хөл солбин хийгээрэй. 

Өгзөг чангалах дасгал

1. Дээш харж хэвтээд, хөлөө мөрний хэмжээтэй тавь. Гэдэсний булчингаа чангалж хоёр мөр, зүүн \хөлөө өлмийгөөр нь шулуун\ өргө. Дараа нь зүүн гараараа толгойгоо түшээд баруун гараа дэлгэ. 

2. Цээжин хэсгээ дээш өргөөд зүүн хөлөө гэдэс рүүгээ тат. Ингэхдээ гараа зүүн гуяныхаа гадна талд тавина.  

1. Зүүн талаараа хэвтээд баруун хөлөө зүүн хөл дээрээ давуулан тавина. Баруун гараараа биеэ түшихдээ тохойгоор нь нугал. Зүүн гараараа толгойгоо тулж дэрлэнэ.

2. Баруун гараараа тулж цээжин биеэ өргө. Ингэхдээ зүүн гараа газраас авч, баруун хөлөө зүүн хөл дэрээ тавина. Энэ байрлалаа 5 секунд бариад эхний байрлалдаа очно. Дасгалыг нөгөө талаараа давтан хийнэ. 

Гуя нарийн болгох дасгал

1. Элгээрээ хэвтээд, хөлөө нугалан таазныхаа хавьцаа аваач. Гараа хойш сунгаж өлмий хэсгээ бариад цээжээ өргөөрэй.

2. Зүүн хөл, гараа шулуун болгож, шалнаас хэдэн см өргө. Давтамж нь  30 удаа. Дараа нь эхний дасгалаас эхлэн хөлөө солбин хийгээрэй.

1. Хоёр тохой дээрээ тулаад баруун хөлөө нугалж, зүүн хөлөө шулуун байлга. \хөлний үзүүр хэсгээ шалан дээр тавина\ Гэдэсний булчингаа чангална. 

2. Зүүн хөлөө нугалж шалнаас 8-13 см өргөөд, хөлний үзүүрээ шулуун байлга. 2-3 секунд бариад эхний дасгалаас эхлэн давтан хийгээрэй. Дээрх дасгал бүрийг өдөрт 30 удаа давтан хийнэ.

Дасгалаа илүү үр дүнтэй болгохын тулд дараах зөвлөгөөг заавал дагаарай.

ХӨГЖМӨӨ чангал. Ямар ч хүн ритмлэг хөгжим сонсох үедээ дасгалыг илүү удаан хийж чаддаг. Рок, поп хөгжим сонсож дасгал хийсэн хүмүүс хөгжимгүй хийгчдээс 15 хувиар  илүү удаан хугацаанд хийж байжээ.

ДАСГАЛАА сольж хий. Хийх дасгалаа үе үе сольж хийх нь илүү үр дүнтэй байдгийг судалгаа харуулжээ. Тэгэхээр сар бүр Cosmo-гоос шинэ санаа аваарай.

ИДЭВХТЭЙ хүний дэргэдээс бүү холд. Гүйлтийн зам дээр хурдтай гүйж байгаа эсвэл аэробикийн дасгалаа  идэвхтэй хийж буй хүний дэргэд дасгалаа хий. Ийм идэвхтэй хүний хажууд дасгал хийхэд  илүү ихийг хийж гүйцэтгэх магадлал өндөр байдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаа баталж байна.

ТЕМПЭЭ өөрчил. Нэг хэвийн хурдаар гүйхийн оронд 3 минут алхаад 1 минут хурдан гүй (нийтдээ 30 минут). Тогтмхол хурдаар дугуйгаа жийсэн дугуйчдаас хурдаа нэмж сааруулж байсан дугуйчид гурав дахин их калори хасч байж. Энэ бол саяхан хийсэн судалгааны үр дүн.

 


 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top