Чингэлтэй дүүрэгт байрлах түлээ нүүрсний “Гялгар” зах дээр Налайхын нүүрс портер нь 80-100 мянган төгрөг, шуудай нь 1500 төгрөгийн ханштай байна. Харин Багануурын 40 кг-ын шуудайтай нүүрс 3000, портер нь 80 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь өмнөх сарын ханштай харьцуулахад портер нүүрс тутамд 60 мянга орчим төгрөгөөр хямдарчээ. Харин жижиглэнгийн үнэд өөрчлөлт ороогүй болохыг нүүрсний худалдаачид хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )