Энэ сарын 21-ний өдөр Зуунмод суманд төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Тавдугаар хороо “Шинэ хороолол”-д оршин суух 26 настай эрэгтэй Т-гийн амийг 29 настай эрэгтэй Б хөнөөсөн байна. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Дүүгээ хөнөөх болсон шалтгаан нь хардалтаас үүссэн бөгөөд талийгаач Т төрсөн ах Б-ийнхээ уулздаг, хамтран амьдарч байсан бүсгүйтэй холбогдсоноос болсон гэнэ. Найз бүсгүй Э-г дүүтэйгээ улзаж байгааг мэдсэн Б “Та хоёр ингэж болохгүй. Ийм зүйл гэж юу байх вэ сал” гэж олон удаа сануулсан ч тэдний харьцаа улам гүнзгийрч асуудал хурцдах болсон байна. Уг нь Э Улаанбаатарт амьдардаг ч ойр ойрхон Төв аймаг орж талийгаач Т-тэй уулзаж байжээ. Хэрэг гардаг өдөр Б, Э-тэй Улаанбаатараас Төв аймгийн Зуунмод хот руу таксигаар очсон байна. Улмаар талийгаач Т-ийнд ирж маргаан өдөөснөөс ийм хэрэг мандсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Т-ийн гар утаснаас найз руу нь “Түргэн дуудаж туслаач, болохоо байлаа” гэсэн мессэж ирсэн байна. Улмаар найзууд нь гэрт нь очиход талийгаач Т амьсгал хураасан байсан бөгөөд Э-ийн зүүн гарыг хэд хэдэн удаа болон хоолойг нь зүсчихсэн байжээ. Түргэн тусламжийнхан ирж бүсгүйд тусламж үзүүлсэнээр амь гарчээ. Одоо Э-г ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Э-ийн шарх маш гүн байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
монголын хүүхэн модонд халхын хүүхэн хаданд гарсан биш дээ.хайран амь хүүхнээс болж дүүгээ хөнөөдөг эргүү амьтан юм даа
gol ni emegteigiin buruu baina