Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сум гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод монгол" шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Үл таних залуу баг зүүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан гэнэ. Уг мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )