Балмад тэнэглэлд үндэсхэрхэг үзлийн малгай зохихгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Эдийн засгийг эргүүлж өндийлгөх боломжийн нэг нь Гацууртын ордыг ашиглах явдал гэж Засгийн газар харж  байна. Ордыг ашиглалтад оруулах нь Монгол банкны алтны нөөцийг нэмэгдүүлж, валютын нөөцийг сэлбэнэ. Бас олон зуун хүнийг ажлын байраар хангана. Энэ бүхэн бол харагдах тал нь. Харин Гацуурт гацаанаас гарснаар гадаад ертөнцөд Монголын талаархи сайн дохио сануулга болон очно. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монгол руу эргээд хараа тавих магадлал өснө.  

Харамсалтай нь "эх орончид” энэ төслийн эсрэг өлсөж цангаж, жагсаал цуглаанаар далайлгасаар өдийг хүргэчихлээ. Энэ үйлдэлдээ  үндэсхэрхэг  үзлийн малгай өмсгөж, Ноён уулын Хүннүгийн өв соёл, булш бунханаар хаацайлж байна. Уул шугамандаа ашиглах орд маань энэ түүхэн дурсгалтай хаяа нийлэх байтугай “саахалт бууж, сааль зөрүүлэх” боломжгүй  хол зайтай газар. Гэхдээ эх орончоо илэрхийлэхэд энэ бүхэн нэг их хамааралгүй бололтой. Гацууртын ордыг ил цагаан эсэрэгүүцэгчид нь иргэний хөдөлгөөнүүд. Тэдэн дундаасаа  “Босоо хөх Монгол” гэх төрийн бус байгууллага босоогоороо торойж тормойчихоод байгаа.

Монголд захиалгаар жагсаал цуглаан хийдэг, мөнгө төгрөгөөр өлсч цангадаг болсон. Тэдний энэ “тэмцэл”-ийг ч олон нийт бас энэ жишгээр харж буй.  УИХ дотор ч Гацууртыг гацаах сонирхолтой гишүүд бий гэлцэх. Хэн нэгний эсвэл хэсэг бүлгийн эрх ашиг байгаа учраас хөдөлгүүр асаад бусдыг уриалаад байгаа хэрэг. Харамсалтай нь энд ингэж дээр дороо оролцож байх зуур Гацууртад нутгийн нинжа нар  орчихсон хэмээн дуулдаж эхэллээ. Ер нь Гацууртыг гацаах нь нинжа нарыг оруулах далд сонирхлын нэг хэсэг гэдгийг УИХ-ын даргаасаа эхлээд хэлж анхааруулсан. Нинжа нар  улсад татвар төлөхгүй,  алтаа Монгол банкинд тушаахгүй,  байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй. Тэгэхээр  энэ  “эх орончид” юуны төлөө жагсаж цуглараад байгаа цаад зорилго нь эргэлзээтэй. Үүнийг үндэсний үзэл, эх орны орны эрх ашгийн илэрхийлэл гэж ойлгоход хэцүү.

Үндэсний эсвэл үндэсхэрхэг үзэл гэдэг илүү алсын хараатай, ард түмнийхээ сэтгэл зүрхэнд уусан шингэж үзэл бодол, хүмүүжил төлөвшлийнх нь үр нахиа болж суудаг баймаар санагдана.  Тэгснээс ашигт малтмалын нэг орд ашиглах, аль эсвэл Бурхан Халдун ууланд гадаадын иргэний аялах эрхэнд халдах, эсвэл хоёр хөршөө харааж зүхэхийн нэр огтхон ч биш байж таарна. Үндэсхэрхэг үзлийг цөөхөн монголчуудын хувьд үгүйсгээд байх зүйл биш байж мэдэх ч  хэм хэмжээ, хандлага нь арай өнөөгийнх шиг байж таарахгүй байх.

Бурхан Халдунд зорчиж явсан өвөр монголчууд, хятад иргэдэд гаргасан монголчуудын авир, “аархал”  биднийг гадаад ертөнцөд хамгийн муухайгаар харагдуулах үйлдэл боллоо.

Бурхан Халдунд зорчиж явсан өвөр монголчууд, хятад иргэдэд гаргасан монголчуудын авир, “аархал”  биднийг гадаад ертөнцөд хамгийн муухайгаар харагдуулах үйлдэл боллоо. Үүнийг захын чавганц ч  хэлэх байх.  Энэ мэдээ цахим ертөнцөөр хаа сайгүй цацагдсан. Ийм зүйл сонссон гадны жуулчид Монголыг зорих бодлоо орхиж л таарах болов уу. Бурхан Халдунд болсон  “хийрхэл”-д  мөнөөх “Босоо хөх монгол”-чуудын нэр хаяг дуулдаж буй. Босоо хөх Монгол, Даяар Монгол  гэхчлэн нэртэй  хөдөлгөөнүүд Хэнтий, Завхан аймагт ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаас мөнгө дээрэмдсэн гэх мэдээлэл ганц хоёрхон жилийн өмнө хэвлэл мэдээллээр баримт нотолгоотойгоо дуулдаж байсан  санагдана. Үүнийг бид үндэсний үзэл гэж эндүүрвэл Монголоо ертөнцөөс  тусгаарлаж, нэр нүүрийг нь нэгмөсөн баллана гэсэн үг.

Өөр хоорондоо, өвөр түрийндээ нэгнийгээ “хужаагийн эрлийз”-ээр тодруулах донтой  болчихсон энэ цаг үед  монгол хүн ч гэсэн Бурханхалдун, Алтай Таванбогдоороо аялж явахдаа энэ мэт “эх орончид”-той тааралдвал бас сөгдөж сөхрөх, хөөгдөх туугдах дээрээ тулж мэдэх юм байна.

Монголд үндэсхэрхэг үзэлтэй гэгдсэн хэд хэдэн хөдөлгөөн, төрийн бус байгууллага бий. Тэднийг гадныхан Монголын неофашистууд хэмээн нэрлэж,  дэлхийн мэдээллийн томоохон агентлаг зураг хөрөгтэй нь мэдээлж байсан санагдана. Монгол төрийн урагшгүй увайгүй байдал,  харийн хөрөнгө оруулалтыг шүтсэн харалган бодлого, гадныханы хууль бус үйлдэл монгол залуучуудын цөсийг хөөргөдөг  байж таарна. Гэхдээ энэ уур унтууцлаа зүгээр нэг балмад авираар илэрхийлэх нь эргээд өөрсдийнх нь нэр хүндийг Монгол гэсэн нэртэй хамт унагаж байна.

Учир мэдэх хүмүүсийн хэлж ярьж байгаагаар бол үндэсхэрхэг үзэл бүрэлдэж бэхжих  бэлээхэн суурь хөрс Монголд бий гэх юм билээ. Тэр нь газар зүйн байршил, хоёр их хөршийн дунд хавчуулагдсан жижиг орон, эсвэл уламжлал, шашин шүтлэгийн аль нь ч биш аж.  Харин нийгмийн задрал, эмх замбараагүй байдал, олигархиуд болон ард түмний хоорондын үл ойлголцол, нийгмийн ядуурал энэ бүхэн үндэсхэрхэг үзэл бүрэлдэх хөрс суурь нь болдог гэнэ. Түүнчлэн манайхан үндэсхэрхэг болон үндэсний үзлийг ялгаж салгадаггүй. Энэ хоёроос гадна эх оронч үзэл гэж бас байдгийг анзаардаг эсэхийг бүү мэд.

Эх орны нэр барьсан бүдүүн баараг хандлага, бодлоггүй  тэнэг авирыг эх орончийн илэрхийлэл хэмээн үзвэл бид л хөөрхий харагдана даа. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.160) 2015 оны 04 сарын 08

НИНЖА НАР БОЛ ЯДУУ ИРГЭД ШҮҮ ДЭЭ.ТЭД ЗАХИАЛЖ МӨНГӨ ӨГЧ ЖАГСААЛ ХИЙЛГЭСЭН ГЭХ ГЭЭД БАЙНА УУ.ЧИ ХАРИН МӨНГӨ АВЧ ИЙМ ЮМ БИЧСЭН ЮМ БИШҮҮ

0  |  0
зочин(202.126.89.160) 2015 оны 04 сарын 08

ХЯТАД ХҮН Л ГАРЧ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ.БУСАД ОРНЫ ЖУУЛЧИД БОЛ ЯАХАВ.ХЯТАДУУД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА.ХЯТАДУУДЫГ ХАА ЯВСАН ГАЗАР СӨГДҮҮЛЖ,МОНГОЛД ИРЭХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  0
зочин(202.126.89.160) 2015 оны 04 сарын 08

ХЯТАД ХҮН Л ГАРЧ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ.БУСАД ОРНЫ ЖУУЛЧИД БОЛ ЯАХАВ.ХЯТАДУУД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА.ХЯТАДУУДЫГ ХАА ЯВСАН ГАЗАР СӨГДҮҮЛЖ,МОНГОЛД ИРЭХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  0
ИРГЭН(202.126.89.160) 2015 оны 04 сарын 08

ГАЦУУРТЫН ОРДОД ГАДНЫ ГАР ХӨЛ ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.УЛСЫН ТӨСӨВТ ОРЛОГО ОРНО ГЭЖ ХУДЛАА ХЭЛЛЭЭ.ЮУ Ч ОРОХГҮЙ ИХЭНХИЙГ ӨӨРСНӨӨ АВААД АЛГА БОЛНО.ТЭРНИЙ ОРОНД НИНЖА ОРОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.ЯДУУ ИРГЭД ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ.

0  |  0
монголчууд(202.126.89.160) 2015 оны 04 сарын 08

ҮР ХҮҮХДЭЭ БОДСОН УЧРААС ХУЖАА НАРЫГ СӨГДҮҮЛСЭН ХЭРЭГ.ЯМАР Ч ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ БОЛ ХУЖАА БӨӨСНҮҮД МОНГОЛД ОЛЧИРЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД АЮУЛ УЧИРЧ БАЙХАД ЮУН ХУЖААД НАЙР ТАВИХ ВЭ.МОНГОЛЧУУД ХУЖААГААС ЮМАА АВЧ БАЙГАА Ч ГЭСЭН ЯМАР ЗҮГЭЭР АВСАН БИШДЭЭ.НАЙМАА Л ХИЙЖ БАЙГААА ШҮҮ ДЭЭ.ХУЖАА НАР ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ

0  |  0
Иргэн(150.129.143.213) 2015 оны 04 сарын 03

Өнөөдрөөрөө амьдарч сур монгочуудаа Дээр үэд ямар байсан чинь падгүй Юу ч наалдахгуй Маргааш яах гэж амьдар элэнц хуланц хэнд хамаа байнаа Үр хүүхдээ бод

0  |  0
ЯАГААД ИХ ХОРИГ ГЭВ(43.242.243.145) 2015 оны 04 сарын 02

БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ ЦАГ АМЬДАРЧ БАЙГАА АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ЯРИСАН ХЭН Ч БИШ ШААРНУУДААС ТЭНЭГ БАЙСИЙМ УУ АЙН?

0  |  0
иргэн Ёндон(202.126.89.160) 2015 оны 04 сарын 02

НЭГ Л ЮМЫГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.УУЛАА УХАХАД МОНГОЛ ХҮМҮҮС 1% АВЧ 99% ХУВЬ БАЯЧУУД ДЭЭРЭМЧИД АВААД БАЙГАА УЧРААС ХЭЗЭЭ Ч БИТГИЙ УХУУЛ

0  |  0
иргэн(202.126.89.160) 2015 оны 04 сарын 02

ХЭРВЭЭ НИНЖА НАР АШИГЛАВАЛ ЯДАЖ Л ЭГЭЛ АРДУУДАД ЮМ НААЛДАНА ШҮҮ ДЭЭ

0  |  0
иргэн(202.126.89.160) 2015 оны 04 сарын 02

ЭНЭ ДЭЭР БИЧИГДСЭН ЗҮЙЛС ДАНДАА Л ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭСРЭГ АГУУЛГАТАЙ ЮМС БИЧИГДСЭН БАЙХ ЮМ.ГАЦУУРТЫН ОРДЫГ АШИГЛАЛАА ГЭХЭД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЮУ Ч НААЛДАХГҮЙ.ЦАЛИН ТЭТГЭВЭР ӨСӨХГҮЙ.90% ХУВИЙГ НЬ БАЯЧУУД ГАНЦААРХНАА АВНА ШҮҮ ДЭЭ.ИЙМ БАЙХАД ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА БОЛ ЁСТОЙ ХАР АМИА БОДСОН БЭРД БАЙНА ДАА.ТАМД БЭРД БОЛЖ ТӨРӨӨРЭЙ

0  |  0
САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИ(202.126.89.160) 2015 оны 04 сарын 02

БУРХАН ХАЛДУНД БОЛСОН ҮЙЛДЭЛ БОЛ ЗӨВИЙН ЗӨВ ҮЙЛДЭЛ ШҮҮ.ТАЛЫН ЧОНО ХЭЗЭЭ Ч ХОНЬ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ.ХУЖАА ӨВӨР ХҮМҮҮС МОНГОЛД ХЭЗЭЭ Ч ХӨЛ ТАВЬЖ ЧАДХААРГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР(202.126.89.160) 2015 оны 04 сарын 02

ЭНИЙГ БИЧСЭН ХҮН ХУЖААГИЙГ ЭРЛИЙЗ БАЙХ.ХУЖАА НАР МОНГОЛЫГ ЭЗЛЭХДЭЭ БАЛМАД БИШ СОЁЛТОЙ БАЙСАНУУ.ХУУЛИЙН ДАГУУ ЭСЭРГҮҮЦЭНЭ ГЭВЭЛ УГААСАА ХУЖААД ДОЛИГНОСОН ХУУЛЬ БАТАЛЖ БАЙГАА Ш ДЭЭ.Ц.ЭЛБЭГДОРЖ С.БАЯРЦОГТ НАР.ХУУЛИЙН БУС АРГААР ТЭДНИЙГ ХӨӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ХУУЛЬ ХҮЛЭЭВЭЛ ЁСТОЙ ҮЛГЭР БОЛНО ШҮҮ

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 01

Hervee eniig achiglahgui orhivol ninja nar neg l udur suid hiine tegeed nutgiinhan ni amaa bariad uldene

0  |  0
Zochin(202.55.191.130) 2015 оны 04 сарын 01

Burkhan haldun bol ariun gazar bh yostoi. Gadniihniig buu zugluul.

0  |  0
Top