Улаанбурхан өвчний вакцинийг зургаан сараас хийж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Манай улс өнгөрсөн онд улаанбурхан өвчний тархалтыг дарж чадсан дөрвөн орны тоонд орж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэрчилгээ гардаж авсан билээ. Гэвч энэ жил энэ өвчин дахин гарч, Халдвар өвчин судлалынхан яаралтай арга хэмжээг авч эхэлсэн байна. Тодруулбал энэ сарын 18-нд анхны тохиолдол илэрсэн бөгөөд өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа юм. Түүнчлэн дэлхийн нийтэд ч тархалт өндөр байгаа аж. Манай улсад дэгдсэн улаанбурхан өвчний шинж тэмдэг урд хөршид гарсан өвчний шинж тэмдэгтэй адил байгаа бөгөөд урд хөршөөс зөөвөрлөгдөж ирсэн байж болзошгүй хэмээн үзээд байгаа. Дээрх өвчнөөр Улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй нярай болон энэ төрлийн вакцин хийлгээгүй хүмүүс өртөж байгаа аж.

Эрүүл мэнд, спортын яамнаас энэ өвчний вакцинжуулалтын талаар тодрууллаа.

Улаанбурхан өвчний вакцинийг хэзээнээс хийж эхлэх вэ?

Бидний төлөвлөж байгаагаар тавдугаар сарын сүүл зургаадугаар сарын эхээр хийхээр бэлдэж байна.

Вакцинд хэдээс хэдэн насны хүүхэд хамрагдах вэ?

0-5 настай бүх хүүхэд хамрагдах боломжтой.

0-2 насандаа энэ төрлийн вакцинийг хийлгэсэн хүүхдүүд дахин хамрагдаж болох уу?

Вакцинд дахин хамрагдаж болно. Одоогоор өвчний голомтонд вакцинжуулалт явагдаж байгаа.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top