Сар бүрийн 3-ны өдрийг ”Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

ЭМСЯ, ЦССҮТ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ээс санаачлан сар бүрийн 3-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлалаа.

Өнөөдөр ЦССҮТ-д болсон хэвлэлийн хуралд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганчимэг, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нар оролцов.

Г.Шийлэгдамба хэлэхдээ, “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Тиймээс ард иргэддээ энэ өдөр тогтмол цусаа бэлэглэж аянд нэгдэхийг уриалж байна” гэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top