Цэлцэгнүүр | 90 гр | Йогурт | 150 мл |
Нунтаг сахар | 4 гр | Хөлдөөсөн гүзээлзгэнэ | 30 гр |
Хөлдөөсөн бөөрөлзгөнө | 30 гр | Хөлдөөсөн үхрийн нүд | 30 гр |
Ус | 125 мл |
Цэлцэгнүүр хийхийн тулд бидэнд хуурай жимсний цэлцэгнүүр дурын жимсний тараг, эсвэл зөөхий, нунтаг сахар, хөлдөөсөн жимснүүд хэрэг болно.
Цэлцэгнүүр бэлдэхдээ усаа уутан дээр заасан жороос хоёр дахин бага авах хэрэгтэй шүү.
Усаа халаагад нунтаг бодисоо уустал нь хутгана. Бэлэн болсон цэлцэгнүүрээ хөргөнө.
Холигчондоо йогурт хөрсөн цэлцэгнүүр хоёроо хийж сайтар хутгана.
Аягандаа жимсээ хийж өгнө.
Жимсэн дээрээ бэлэн болсон шингэнээ нэмээд хөргөгчинд хийнэ. Ингээд бидний десерт бэлэн боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Маш гоё амттай