Эрчүүдийн эрүүл мэнд: Түрүү булчирхайн томролт буюу аденом

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 05

Эр хүний хоёр дахь зүрх хэмээн нэрлэгддэг Түрүү булчирхай бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход идэвхтэй оролцдог бэлгийн дотоод эрхтэн юм. Зарим үед дөчин наснаас эхлэн таагүй өөрчлөлтүүд гарч, эд нь аажмаар хатуурч харин булчирхайн өөрийнх нь хэмжээ томордог. Чухам энэ томролтыг түрүү булчирхайн томролт эсвэл хоргүй хавдар гэж нэрлэдэг.

Энэ  өвчин нь 40 настай эрчүүдийн ойролцоогоор 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

Шалтгаан

Түрүү булчирхайн томролт үүсэх шалтгаан өнөөгийн байдлаар бүрэн судлагдаагүй байна. Үүний зэрэгцээ бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон БЗХӨ нь түрүү булчирхайн томролттой холбоотой нь эсэх нь бүрэн нотлогдоогvй. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж үздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ.

Явц

“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг ( шээсний сүв ) дардагтай холбоотой.  Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт үүсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна.

Шээх явц нь сэтгэл ханамж авчирахаа больсон үед өвчин эхэлдэг гэж үздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс  чөлөөтэй гарахгүй, хүч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүйгээс  болж шээс задгайрдаг. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог.

Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх  зэрэг хүчин зүйлүүд өдөөдөг.

Давсаг -ны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг ( гематурия).

Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн өмөн юм.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлан арга хэмжээ байдаггүй. Доороосоо даарах, БЗХӨ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь түрүү булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн 50-иас дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа  бөөр, шээс, бэлгийн эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах  нь зүйтэй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(64.119.17.157) 2023 оны 08 сарын 13

80955877DYYDLGAAR

0  |  0
SEKSY(192.82.85.88) 2023 оны 08 сарын 12

80955877SEKSDNE

0  |  0
SEKSY(192.82.85.88) 2023 оны 08 сарын 12

S AWN80955877

0  |  0
Top