Олон улсын жишигт нийцсэн “Эрдэнэт медикал” эмнэлэг үүдээ нээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 05

Эрдэнэт үйлдвэрийн  100 хувийн хөрөнгө оруулалттай оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт Медикал” эмнэлэг ирэх  зургадугаар сард  үүд хаалгаа нээнэ. Тус эмнэлэг Орхон аймаг болон Хангай, Төвийн бүсийн үйлчлүүлэгчдийг хүлээн авах юм.

Дүрс оношилгоо, лабораторийн оношилгоо, ангиографийн оношилгоо гэсэн үндсэн хэсгээс бүрдэж буй тус эмнэлгийг  Япон улсын инженерийн барилга архитектурын дагуу барьжээ. Өвчтөн, эмнэлгийн ажилтнууд өөр өөр хонгилоор давхцахгүй зорчихоос гадна эмнэлгийн ажилтнууд тавтай тухтай орчинд гадуур хувцсаа сольж ажиллах таатай орчин нөхцөл бүрджээ. Эмнэлэгт хүчилтөрөгчийг  ханаар нь дамжуулан тасаг бүрт байрлуулжээ. 200 хүнийг  хэвтэн эмчлүүлэх, өдөртөө 500 хүнийг үзэж оношлох хүчин чадалтай. Энэхүү эмнэлгийг  50 орчим сая ам.доллараар бүтээн босгосон бөгөөд зөвхөн  эмнэлгийн  тоног төхөөрөмж  гэхэд 20 сая ам.долларын өртөгтэй аж. Энэ нь гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн аж ахуйн нэгж, компаниудаас нийгмийн салбар  тэр дундаа эрүүл мэндийн  салбарт хөрөнгө оруулснаар ач холбогдолтой юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top