Улаанбурхан өвчний 145 тохиолдол лаборатороор батлагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 145 тохиолдол буюу 23.6 хувь нь лабораторийн шинжилгээгээр Улаанбурхан мөн болох нь батлагдсан байна. Улаанбурхан өвчин бол  вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг өндөр халдвартай, цочмог өвчин юм.  

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх найдвартай арга

Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь хоёр удаа хийгддэг улаанбурханы вакцинд хамруулах шаардлагатай. Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулалгүй хоцорсон бол харъяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой.

Улаанбурхан өвчин илрэх шинж тэмдэг

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

 Ид үед:

Дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.189) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top