Элэгний ”С” вирусын эсрэг эм 7-р сард Монголд орж ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Эрүүл мэнд, спортын яамнаас 98 хувийн үр дүнтэй "Harvoni" эмийг Монголд оруулж ирэхээр болсон. Эрүүл мэнд, спортын сайд  АНУ-д ажлын айлчлал хийж дээрх асуудлаар компаниудтай уулзаж  тохиролцсон.  Үүний үр дүнд  хамгийн сүүлд гарсан “Harvoni” нэртэй эмийг Монголд дөрвөн сард бүртгэж авахаар болсон билээ. Бүртгэж авсны дараа эмийг Монгол Улсад нийлүүлэхээр болсон.Уг  эмийг дистербьютер компаниар дамжуулж оруулж ирэх бөгөөд улсын томоохон эмнэлэгүүдээр нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд ашиглах талаар албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл уг ажил ямар түвшинд явагдаж байгаа талаар Эрүүл мэнд, спортын яамны хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.

Элэгний "С" вирусын эмийг дөрвөн сард бүртгэх ажил хэвээрээ байгаа юу?

Хэвээрээ байгаа.Эмийг бүртгэх ажил одоо явагдаж байгаа.

Уг эм хэрэглэгчийн гар дээр хэзээ хүргэх боломжтой вэ?

Бүртгэлийн ажил явагдаад ойролцоогоор долоон сар гэхэд хүмүүст хүрээд эхлэх тооцоо байна. Хамгийн гол нь уг эмийг тээвэрлэхэд маш нарийн горим хэрэгтэй байдаг юм билээ. Тиймээс яг хэрэглэгчдэд хүрэх хугацаа одоогоор тодорхойгүй байна.

Эмийг хүмүүс хаанаас авч, хамрагдаж болох вэ?

Элэгний "С" вирусын эмийг оруулж ирэх болсонтой холбоотойгоор  өргөн хүрээг хамарсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг эмчийн төлөөлөл, судалгааны баг гэх мэт олон хүмүүсээс бүрдсэн байгаа. Тиймээс ажлын хэсэг элэгний эмийн талаарх удирдамжийг боловсруулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт  удирдамж бэлэн болоод бүх зүйл тодорхой болох болно.

Д.Эрдэнэсолонго 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdem(115.23.158.243) 2015 оны 04 сарын 10

Khumuusee yag burtguulekh be? Tuslaarai

0  |  0
darii(115.23.158.243) 2015 оны 04 сарын 10

Mash ih bayrllaa.buyantai ajil bn.gehdee yaj burtguuleh be ?

0  |  0
soogii(115.23.158.243) 2015 оны 04 сарын 10

C-burustai hun haana yaj burtguuleh be? Medekh humuus argiig ni khelj ogch tuslaarai

0  |  0
tamiin togoo(203.194.114.121) 2015 оны 04 сарын 09

Ter xynii achaar chi iim emtei zolgoj bgaa ym shuu dee

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 09

Ашгүй дээ, нөгөө АН ын шуналтай дэд сайд Амарсанаа зайлж, энэ бүүр хямдхан орж ирж байгаа гэсэн үү, хүнд өвчтэй хүмүүсээр бизнес хийх гээд байсан шуналын тулам, хүйтэн сэтгэлт хувалз

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top