“Орифлэйм”-ын ажилд авах ”ориг” зараас сэрэмжлэх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Эдийн засаг хямарч, цалингаа цагт нь өгдөг тогтвортой ажлын байртай хүн азтайд тооцогдох тийм цаг үе иржээ. Төрийн албан хаагчид цомхотголд өртөж, жижиг компаниуд хаалгаа барьж байна. Шинээр их, дээд сургууль төгссөн залуусд ажлын байр олно гэдэг улам хэцүү даваа болсоор. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр “алдарт” “Орифлэйм” компанийн толгой эргүүлж, төөрөгдүүлсэн зар ажлын хайгсдын хөлийг цуцааж, уур бухимдлыг  төрүүлж байна.

“Орифлэйм” компанийн толгой эргүүлж, төөрөгдүүлсэн зар ажлын хайгсдын хөлийг цуцааж, уур бухимдлыг  төрүүлж байна.

Зарын дагуу ажил хайж үзсэн хэн бүр “Орифлэйм”-тэй нүүр тулж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. “Нас хүйс харгалзахгүй, цалин өндөр” гэсэн зар “Орифлэйм”-ийн бизнес гэдгийг хүмүүс мэддэг болсон. Тиймээс мөнгө, цагаа үрж тийм зарын дагуу залгахаа байжээ. Гэтэл сүүлийн үед орифлэймчид хүмүүсийг татахын тулд бүр нарийн арга хэрэглэдэг болсон байна. Тухайлбал хүний нөөц, борлуулалтын менежер, оюутны цагийн ажил, мэдээлэл харилцааны ажилтан авна гэх зэрэг зар тавьж, иргэдийг төөрөгдүүлж байна. Тэд нэг сонин дээр гэхэд л олон төрлийн зар, өөр өөр утасны дугаар нийтлүүлдэг. Тиймээс зарын сонин авсан ажил хайгч нэг хүнтэй хэд хэдэн удаа ярих нь хэвийн үзэгдэл болсон. Ялангуяа орифлэймийнхэнтэй. Тэдний нийтлэг шинж нь “цалин сайтай, боломжийн ажил, хүрч ирээд уулз” гэх бөгөөд “Викториа центр, Барилгачдын талбай  эсвэл Тэнгис кино театр дээр хүрээд ир гэсэн л бол нөгөө “Орифлэйм”-ориг зар байх нь шүү. Хаширсан нэгэн нь “Орифлэйм” биш биз дээ?” гэж лавлан асуусаар байгаад л хулхидуулдаг гэнэ.

Нийтлэг шинж нь “цалин сайтай, боломжийн ажил, хүрч ирээд уулз” гэх бөгөөд “Викториа центр, Барилгачдын талбай  эсвэл Тэнгис кино театр дээр хүрээд ир гэсэн л бол нөгөө “Орифлэйм”-ориг зар

"Орифлэйм" энэ зард хамгийн их дэгээдүүлдэг хүмүүс бол хөдөөнөөс хотод шилжиж ирсэн иргэд, шинэхэн оюутнууд байдаг. Хэдийгээр ийм сүлжээний бизнес эрхлэх нь хууль зөрчсөн үйлдэл биш ч ажил хайгчдыг асар их мөнгө олно, хэдхэн сарын дотор баяжина гэж хөөргөж байгаа нь уйваагүй үйлдэл биш гэж үү?

Зар сурталчилгааны тухай хуульд иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлсэн бол тодорхой хариуцлага хүлээх ёстой. Тухайн зарын сонин, сайтууд “Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцана” гэсэн байдаг. Тэгвэл ажил хайж буй иргэдийг төөрөгдүүлж, цаг зав, мөнгийг нь үрж байгаа энэ зах замбараагаа алдсан орифлэймчдэд сануулга өгөх цаг нь болжээ. “Таны мөрөөдлөөр бид жигүүрлэнэ” гэдэг уриатай "Орифлэйм" монголчуудыг хэдий хүртэл хуурах вэ?

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монх(122.201.21.248) 2015 оны 12 сарын 23

Гуэ энэ уриа нь унэн утагуй уриа шуу сэлэнгээ миний дуу наад уриан дээрээ жоохон логикоор сэтгээд солиоо хо миний мороодол дээр ажиллаад л чи монго олоод л энэ ариун явдалуу аан

0  |  0
Buru yrij bn(122.201.24.78) 2023 оны 04 сарын 07

Svljeenees uursduu turuugui yum shig l bh yuma ta uwug etsegtei aawtai chi bas hvvhedtei bolno hvvhed chini hvvhedtei bolnoo chamd bas ah dvv bga ene svljee bishvv tegeed ch er n hvn bvr oriflame hiih albatai bish honshoortoi n hiideg yum bvgd oriflamechin bolchihwol minii taxig hen barij nadad hen vilchleh yum

1  |  0
Eondon(122.201.24.78) 2015 оны 04 сарын 11

Svljee gj yu bdgaa ch mdhgui bj demii yum bichih yumda mongol uls maani svljeenii biznesees tatwar awtlaa doroitoogui l bltai naad muulaad bga oriflame chini alban esnii kompani jild mongol ulsdaa 7.5 terbum tugrug tatwart tuldug shvdee mash olon bagshn nar emch tsagdaa tuswiin ajiltanii tsaling ugch bn shvdee medeh yuma medej bichmeer yumda huurhiis

0  |  0
Зочин(180.149.78.20) 2015 оны 04 сарын 11

Т. Гэрэл юугаа ч мэдэхгүй байж хамаа намаагүй зүйл бичих юм даа чааваас

0  |  0
unniig uguulegch(103.26.194.160) 2015 оны 04 сарын 11

hugjliin tuluubhamtdaa geed neren door ajilag bna lee naaduul chin arai l aimar

0  |  0
zaxiral(122.201.24.78) 2015 оны 04 сарын 10

Yuch medexgvi baij iim niitlel bichj baidag mundag l xvn bna.ajiliin tsomogtgold orood manai club d xvreed irerei bid awdag uchiraas urij bgaa yum shvv.

0  |  0
Zochin(112.72.13.11) 2015 оны 04 сарын 10

Baraanuud ni oligtoi bisheshdee... Oyutan bhdaa tolgoigoo ugaalgaal och dochnoon mongoor shataj blaa... Suljeenii yumnuud er ni mongo oloh heregsluur l gesen ug. Oruulj irsen heden hun ni bayjaad door ni orson humuus shataal duusdiin. Hun bur uhamsartai l bh heregtei. Demii yum demii l bdgiin bnalee shuu. Baraa bol shal hudlaa ongo todii yum. Tegsneez naked geed hamaagui hymd chanartai baraatai gazar bna

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 10

Орифлэйм-н Баян авгай нар ч яахаас ч буцдаггүй тархи угаадаг зөвхөн мөнгө салгах гэж улайрна шүү дээ Сүлжээ л байсан одоо ХХК болсон юм уу Бараагаа борлуулахдаа мөнгө луйварданаа өгсөн гэж гүжирдэнэ хүмүүсийг зөндөө л мэхэлдэгдээ Аймшигийн паналтай заруудыг энд тэнгүй л тавина Хөдөөгийн авгай нарыг идээд дууслаа шүү

0  |  0
medlegee nem(122.201.21.32) 2015 оны 04 сарын 09

yugaach medehgui medleg dotoi setguulchiig medej avlaa setguulch hun yum ih unshij sudalj tsag yamagt hugjij bh yostoi humuus baidag yumshuu dee duu min bod tgeed yari niitlel bichsen setguulchiig olj butuu tashaa medeelel dahin hiihgui boltol eruunii shul uulgamaar hun bn

0  |  0
иргэн(202.21.106.143) 2015 оны 04 сарын 09

орифлейм эгч гуай одоо болимоор юмаа, зарыг бол ёстой янз бүрээр нь газар сайгүй тавьна шүү,хүмүүсийг хууран мэхэлж,автобусны мөнгөөр торгоод байдаг хэн бэ? болих цаг болсон шүү

0  |  0
Za za(180.235.177.22) 2015 оны 04 сарын 09

Hiij chadah ni chadaad chadahgui ni uur ajilaa hj bolnoshdee. zaawal hii gj shahaagui busad ajil shig ochood uzeed songood orohgui bh songolt uurt chini bgaa shuudee oyungerel gedeg hun chini zugeer shuud borluulaltiin zuwluhuudiin 1 tolgoi mongol dah Oriflame XXK-iin zahiral ni selenge gj hun bii shuudee. Huwi hunii songolt

0  |  0
Suvd(150.129.140.141) 2015 оны 04 сарын 09

Oriflame Selengee gej tsadaj hanadaggui shunaltai shulmas bii dee

0  |  0
Зочин(202.179.20.127) 2015 оны 04 сарын 09

Оюунгэрэл авгайн шунал яасан дуусдаггүй бас шулам болчихгүй байгаад байх юмдаа яандаа өөрийгөө би нөхцөлгүй баян та нар тэнэгтэй ядуу байна гэдэг өөрийгөө юу хийж хүнийг яаж зальлаж мөнгийн салгаж байгаагаа тэнэг үйлдэл гэж мэдэхгүй байгаа өөрөө тэнэгийн тэнэг авгай өөр хэлэх үг олдохгүй юм

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 09

Орифлэйм-с илүү гоо сайханы бүтээгдэхүүн зөндөө байгаа Оюунгэрэл авгай бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөөр л байгааш дээ муухай зальтай би л лав өчнөөн хулхидуулсан Мөнгөө өгчихөөд бүтээгдэхүүнээ олж аваагүй луйвардуулж л байсан Одоо больмоор юмаа Ядарсан хүмүүсийн тархийг олон жил угаалаа баяжиж болоо биз дээ

0  |  0
Иргэн(103.9.88.210) 2015 оны 04 сарын 09

Орифлейм сүлжээ биш!!! ”Орифлейм монгол” ХХК компани худлаа яриа сонсоод хэт туйлшрах хэрэггүй!!!

0  |  0
сарнай(103.26.194.93) 2015 оны 04 сарын 09

Нэг их худалаа амлалт хүн бүр доод тал нь 500000 мянгаар хохирсон тэгээд шүлжээ нэг ийм луйвар байдаг гэж мэдэж авсан үнэтэй сургамж авсан.

0  |  0
иргэн(203.160.55.162) 2015 оны 04 сарын 09

энэ орифлейм одоо болимоор юм хүмүүсийн тархийг хичнээн жил угаах юм бэ сүлжээний бизнест цөөхөн хүн баяжиж ихэнх хүмүүс нь ямарч ашиг олдоггүй ядаж байхад барааных нь үнэ тэнгэрт хадсан байхыг нь яана

0  |  0
teewerchin(202.126.91.176) 2015 оны 04 сарын 09

nyaraw nyagtlan awna ch gj bichsen bleee zvgeer l sarinaasai

0  |  0
999(61.172.137.47) 2015 оны 04 сарын 09

худлаа зар тавиад хамаг цаг үрээд хаясан зүгээр, ажил олдохгүй яая гэж байхад хүнийг шал дэмий явуулдаг газар да

0  |  0
irgen(112.72.13.148) 2015 оны 04 сарын 09

oyungerel ni tegj zaaj ugdug bailgui dee.

0  |  0
shineee bn tgd yu gj(172.56.16.194) 2015 оны 04 сарын 09

yamar shaadiin be hulhidaad bgaa ni haana bgan harin ch mongo oruulj irj bgaa shuu .... chamd yamar gai bolsiin boov chini

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top