Хийсвэр хийлгэхийн сайн болон муу тал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг.

-Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмчийн үгийг л сонсох ёстой. Учир нь савны урагдалт болох аюултай ба энэ нь эх үрийн амь насанд заналхийлдэг.

-Хэрэв хүүхэд хэт том бөгөөд өөрөө төрөх боломжгүй бол хийсвэр хийнэ.

-Хүүхэд төрөхийн өмнөх өвдөлтийг муу мэдэрч урагш хөдөлж өгөхгүй бол түүний амийг аврах үүднээс хийсвэр хийдэг.

-Буруу байрлалтай хүүхэд байвал мөн хийсвэр хийдэг.

-Эхэс түрүүлж гарсан бол хийх магадлал бий. Учир нь хүүхэд хүчилтөрөгч ба тэжээл авч чадахаа больдог.

-Хэрэв эхэс хүүхдийн төрөх зам дээр тээглэсэн байдалтай байвал мөн хийсвэр хийдэг ажээ. Хийсвэр хийлгэхэд өөрийн сайн ба муу талууд бий.

Сайн тал:
-Хүүхэд эрүүл төрөх магадлал өндөр
-Жин ихтэй хүүхэд гэмтэлгүй төрнө

Муу тал:
-Халдвар авах
-Цус алдах
-Шооконд орох
-Бөглөрөл үүсэх
-Дотор эрхтнүүд гэмтэх магадлалтай.
-Мөн өөрөө төрсөн эмэгтэй хурдан сэргэж хэвийн байдалд ордог бол хийсвэр хийлгэсэн үед бүрэн эдгэрэхийн тулд 4-6 хоног шаардлагатай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top