Сода
Нэг цайны халбаганы дөрөвний нэг хэмжээний содыг бага зэрэг шүдний оотой хольж угаагаарай. Энэ аргыг 7 хоногт 2 удаа хэрэгжүүлж үзээрэй.
Жүржийн хальс
Шинэхэн жүржийн хальсаар орой бүр унтахынхаа өмнө шүдээ үрж байгаарай. Жүржийн хальсанд витамин Ц, кальци агуулагддаг бөгөөд энэ нь шүдний шарыг арилгах увидастай аж.
Гүзээлзгэнэ
Витамин Ц-ээр баялаг өөр нэгэн жимс бол амтат гүзээлзгэнэ. Гүзээлзгэнийг нухаад оо дотроо холиорой. Энэ бэлдсэн оогоороо өдөр бүр шүдээ угаасан ч болно. Хэдхэн долоо хоногийн үр дүн нь мэдэгддэг сайн арга шүү.
Нимбэг
Нимбэгний шүүс шүдний шарыг арилгах ид шидтэй. Нимбэгтэй ус өдөр бүр ууж хэвшээрэй.
Давс
Гайхалтай байгаа биз, давс шүдний шарыг арилгадаг гэнэ шүү. Соданы адилаар давсыг хэрэглэж болно. Гол нь том том ширхэг нь чиний шүдний пааланг гэмтээх вий. Давсны ширхгийг сайн анзаарч хэрэглээрэй.
Алим
Алиманд хүний биед ач тустай олон зүйлс байдаг. Тэдний нэг нь шүдний шарыг арилгах болон шүд шарлахаас хамгаалах ид шид. Хэрвээ чи өдөрт 2 алим идэж хэвшвэл “шүд шарлах” гэдэг аюулаас өөрийгөө хамгаалж чадахнээ.
Нүүрс
Бидний мэдэх нүүрсэн эм шүдний шарыг арилгадаг шидтэй. 7 хоногт 2 удаа нүүрсээр шүдээ угаавал шар аяндаа арилах болно.
Сэтгэгдэл ( 3 )
:-h :-bd :)] :)
:-bd
Баярлаа