Импортын зөвшөөрөлгүй ”Хай Хай”, ”Гүм Гүм” сүүг хэрхэн ялгах вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Дэлхий нийтэд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг зөвлөж, дэмждэг бөгөөд зайлшгүй тохиолдолд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай нөхцөлд 0-1 нас хүртэлх хүүхэд, ялангуяа 0-6 сартай нярайд эхийн сүүг орлуулж хэрэглэдэг тул хяналт зайлшгүй шаардлагатай байдаг. Харин манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг есөн аж ахуй нэгж байдаг бөгөөд үүнээс гадна хувь хүний ачаа тээшээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хууль бусаар импортлох зөрчил гарсаар байгаа аж.

Харин яг ямар нэртэй эхийн сүү оруулагч бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулсан юм.

Үүнд Япон улсын "Вакода" компаний "Хай хай", "Гүм Гүм" нэрийн "их эрсдэлтэй" ангилалд хамаарах эхий сүү оруулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдсон байна.

Уг бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж, иргэд барилгын материал, аж ахуйн нэгжийн болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөлгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж санамж наагдаагүй, чанар аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байгаа аж.

Тиймээс худалдан авагч, хэрэглэгчид нярай хүүхдийн хоол тэжээлийг худалдан авахдаа баталгаатай хүнсний сүлжээнээс эрүүл ахуй, хадгалалтын горим хангагдсан нөхцөлд хаяг, шошго, баглаа боодол, шинжилгээний сорилтын дүнг баталгаажуулсан дагалдах баримтыг нягтлан шалгаж, худалдан авах зайлшгүй шаардлагатай юм.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бэлэглэх, хаяг шошгололтонд хүүхдийн зураг оруулах, хүүхдийн өсөлтийг дэмжинэ гэсэн утгатай үг хэллэгийг оруулах зэрийг хуулиар хориглодог байна.

Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой бүх мэдээлэл эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн байх шаардлагатай аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top