Галбиржуулах дасгал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16
Энэ дасгалууд биеийн асуудалтай бүх хэсгийг нэг зэрэг чангалдаг. Хоёрхон долоо хоногийн дараа гэхэд туранхай, чанга биетэй болно.

Юунд? Гэдэсний булчин, өгзөг, гар. Солбисон хөлийн суниалт

1. Дөрвөн хөллө. Баруун хөлөө зүүн хөлийн урдуур оруулна. Баруун өвдөг чинь хажуу тийш харсан, харин баруун шагай зүүн хөлийн өвдөгний дээхэн талд байна.

2. Баруун хөлөө арагш  сунгаад, нэг хөл дээрээ суниах мэт байрлалд ор. Баруун хөл хажуу тийшээ 45 хэмээр өргөгдсөн байна (шууд ар талд байж болохгүй). Эхнийхээ байрлалд эргэн ор. Энэ бол нэг давтамж.  20-ийг хийгээд хөлөө солиорой.

Юунд? Гэдэсний булчин, гуя. Машины цонх угаагч

1. Шалан дээр дээш харан, баруун гараа сунгаж, зүүн гараа толгойныхоо ард аван хэвт. Хөлөө ялимгүй баруун тийш хазайлга.

2. Хөлөө зэрэг дээш 90 хэм өргө. Хөлийн хуруунууд тэнийсэн байна.

3. Цонх угаагчийн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хийж, буулгахдаа хөлөө зүүн тийш хазайлгаарай. (Хөдөлгөөнөө хийж байхад сунгасан гар хэвийн байрлалдаа байх ёстой). Энэ дасгалыг эсрэг талдаа давтаж, хөлөө зүүнээс баруун руу хий. Үүнийг нэг давтамж гэж тооцдог. Нийт хийх давтамж нь 30.

Юунд? Гэдэсний булчин, өгзөг, гар. Хажуу тийш харсан сунгалт

1. Зүүн талаараа хэвтээд хөлөө нугалж, тохойгоо мөрнийхөө харалдаа газар тул. Тэгээд таазаа өргө. Биеийн дээд хэсэг нэг шугамд орсон байх учиртай.

2. Баруун хөлөө таазнаасаа ялимгүй дээш болгон өргөөрэй. Гутлын үдээс урагш харж, хөлийн хуруунууд тэнийсэн байх ёстой. Ингээд эхнийхээ байрлалд ор. Энэ бол нэг давтамж. 30-ийг хийгээд хөлөө солиорой.

Юунд? Гэдэсний булчин, гуя. Хайч

1. Хоёр гараа толгойныхоо ард авч, өвдгөө нугалан хөлийнхөө улнуудыг нийлүүлээд хэвт.

2. Хоёр хөлөө сунгаад, зүүн хөлөө 45 хэм өргөж, барууныгаа газраас хэдэн см хөндийрүүл (хөлийнхөө хуруунуудыг тэнийлгэсэн байна). Хэдэн секунд бариад эхнийхээ байрлалд ороорой. Хөлөө солбин давтаж хий. Энэ бол нэг давтамж.  30-ийг хийгээд хөлөө солино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top