Х.Амгаланбаатар: Дундаж цалин 844.000 төгрөг гэдэг тархи угаасан, бодит биш тоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа ч цалин нэмэгдэхгүй байна гэдэг гомдлын дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болоод байгаа. Үүнд нийт 180 тэрбумыг төсөвлөөд байгаа юм. Энэ долоо хоногт Засгийн газар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар хэлэлцэнэ. Дээрх асуудлаар МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

- Төрийн албанд ажилладаг иргэдийн цалинг нэмнэ гэдэг мэдээлэл байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа. Энэ хүнд үед үнийн бодит өсөлтөөс иргэдийн цалин орлогыг хамгаалах асуудал бол  МҮЭХ-ны ажлын чиглэл, зорилго байгаа. Энэ чиглэлээр МҮЭХ-оос санал тавьсны үр дүнд 2015 оны нэгдүгээр сард хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээс МҮЭХ, манай хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын зүгээс гол хүлээж байсан асуудал бол цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх байсан. Цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд улсын төсвөөс татаас хэлбэрээр 13 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын сангаас 77 тэрбумыг нэмээд нийтдээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум буюу нийлбэр дүн нь 180 тэрбум төгрөгөөр цалинг нэмэх ийм тохиролцоог хэлэлцээрийн хүрээнд бий болгосон.

Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

- Цагаан сарын  баярын өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг 20-22 мянган төгрөгөөр ялгавартайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Төрийн албан хаагчдын цалин хэдийнээс, ямар хэлбэрээр нэмэгдүүлэх вэ гэдгийг өнгөрсөн сард зохион байгуулагдаад өнгөрөгч долоон хоногт Монгол Улсын Засгийн Газар, ажил олгогчдын нэгдсэн холбоо, МҮЭХ-ны хамтарсан үндэсний хороогоор хэлэлцээд тохиролцоогоо хийчихсэн байна.

- Хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ? Тэдэн хувиар нэмэгдэнэ гэдэг мэдээ байгаа юу?

- Засгийн газрын хуралдаан өнөөдөр хуралдаад тодорхой тохиролцоог баталгаажуулснаар цалин нэмэгдүүлэх асуудал тодорхой болно. Урьдчилсан тохиролцоогоор цалинг гурван үе шаттайгаар нэмэхээр болоод байна.  5-р сарын нэгнээс үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн цалинг нэмэхээр болсон.  Долоон сарын нэгнээс төрийн тусгай албан хаагчдын цалинг, 10-р сарын нэгнээс удирдах албаны ажилчдын цалинг нэмэх тохиролцоог хийсэн. Гэхдээ энэ удаад хувиар нэмэгдүүлэхгүй. Мөнгөн дүнгээр нэмэх шийдвэр гаргасан.

Өнөөдрийн байдлаар хэлэлцээр дуусагүй тул яг тэдэн төгрөгөөр нэмэгдүүлнэ гэдгийг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл олон нийтэд зарлахгүйгээр цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэсэн тохиролцоо байгаа учраас тэд эд гээд хэлж болохгүй. Гэхдээ 550 мянган төгрөгнөөс доош цалин авдаг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин боломжийн хувь хэмжээгээр нэмэгдэнэ.

- Мөнгөн дүнгээр нэмж байгаагийн шалтгаан юу вэ? 

- Мөнгөн дүнгээр гэдэг нь аль болох тэнцүү тэгш байдлыг бий болгох гээд оролдоод байгаагийн илрэл. Эдийн засгийн хүндрэл хүн бүрт жигд мэдрэгдэж байгаа учраас мөнгөн дүнгээр нэг удаа нэмж үзье гэдэг шийдвэрт хүрлээ. Мөнгөн дүнг зарлахгүй ч гэсэн 90 тэрбум дотроо тооцоо хийгээд үзэхэд бага цалинтай хүмүүсийн цалингийн хэмжээ хувиар ярьвал 16-17 хувь болж нэмэгдэнэ. Нөгөө 550-аас дээш цалин авдаг хүмүүсийн цалин бол 10-аас доошгүй хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан мэдээ байна. Жилийн хугацаагаар бодоод үзвэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин ирэх сарын нэгнээс нэмэгдэж байгаа учраас бүтэн долоон сар нэмэгдэх бол захиргааны буюу удирдах албан тушаалтны хүмүүсийнх гурван сар нэмэгдэж байгаа. Ингэхээр бага цалинтай хүмүүст илүү ач холбогдолтой нэмэгдэл болж өгнө гэсэн үг.

Цалин нэмэгдлээ гэхэд төрийн албан хаагчид гэж тусад нь авч үзээд хувийн хэвшил ямагт “айлын шоовдор хүүхэд” байж ирсэн. Энэ тал дээр шийдэл байна уу?

- Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн уалинг бол улсын гурван талт хэлэлцээрээр тогтоож байгаа нь бол Засгийн газар өөрөө том ажил олгогч. Ингэхээр ажилчдынхаа цалин хөлсийг бүрдүүлэх гол хэрэгсэл нь улсын төсөв. Энэ утгаараа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхэд дээр дурьдсан хэлэлцээрийн хүрээнд тодорхой зөвлөсж чиглэл өгч байгаа. Яагаад гэвэл хувийн өмч гэдгийг дээрээс нь шууд тэдээс тэдэн хувь нэмэгдүүл гэдэг чиглэл өгөхөөр өөрийнхөө өмчийг захиран зарцуулдаг хувийн хэвшилд хууль тогтоомжийн дагуу бол боломжгүй.

-  Тэгэхээр одоо яах ёстой вэ?

- Ер нь олон улсын хэмжээнд бол төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшлийн салбар түүнээс сигнал авдаг. Өөрөөр хэлбэл чадвартай ажилчдаа төрийн албанд алдахгүйн тулд цалингаа нэмэгдүүлэх шаардлага хөдөлмөрийн зах зээлийнхаа хуулиар бий болж байна гэсэн үг. Үүгээрээ төрийн албан хаагчдын цалин бол хувийн хэвшлийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг том хөшүүрэг болж өгч байгаа юм. хувийн хэвшилд цалин нэмэгдүүлэх гол арга бол хамтын гэрээ, тухайн салбарын хамтын хэлэлцээр болж байгаа.

Хувийн хэвшил татварын өршөөлд хамрагдсанаар цалинд нөлөөлөх тохиролцоо бүрдэх үү?

- Энэ бол татварын бодлогоор дамжуулж хувийн хэвшлийн салбараа дэмжинэ гэсэн үг. Ингэснээр ашиг орлого нь нэмэгдэж татварын дарамтнаас гарсан  хувийн хэвшил ажилагсадынхаа цалинг нэмэх бас нэг боломж бий болгож байна. Зөв татварын бодлогоор дэмжээд өгвөл цалин нэмэгдүүлэх эх үүсвэр гарч ирнэ.  

-  Цалингийн дундаж хэмжээ 844,000 төгрөг байна гэсэн дүн мэдээ бий. Энэ хэр бодит байдалтай нийцсэн тоо юм бэ? Хаанаас ямар аргачлалаар яваад байгааг тодруулбал?  

- Энэ бол үндэсний Статискийн хорооноос гаргаж байгаа дүн. Банк санхүүгийн байгууллагад ажиллагсад, уул уурхайн компаний удирдах албаныхан хамгийн өндөр цалинг авч байгаа. Хамгийн өндөр цалин, хамгийн бага цалин авч байгаа хүмүүсийн цалинг дунджилахаар ийм тоо гарч байгаа. Гэтэл энэ тоо аргачлалаараа зөв байж болно. Харамсалтай нь манай ҮЭ-ийн байгууллага хүлээж авах бололцоогүй гэдгийг хэлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тархийг угаасан бодит байдлаас тасархай тоо гэж үзээд байгаа. Саяхан Солонгосын хоёр том судалгааны байгууллагын хүмүүстэй санал солилцож байхдаа ч тодруулахад “Бид бас өөрийн улсын статискийн байгууллагын мэдээллийг хүлээн зөвшөөрдөггүй ээ” гэдгээ хэлж байсан. Тэгэхээр зовлон бол адилхан. Би нэг л тоо хэлье. Одоо жишээ нь 99,000 аж ахуй нэгж манайд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 90 орчим мянга нь 100 хувь хүртэл ажиллагсадтай. Тэгэхээр энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин бол 550,000 байгаа. Бараг л 90 хувь нь ийм цалинтай байхад 844 мянга гэж гаргаж ирээд байгаа. Ер нь бол бодит амьдралын тоог харахад 550 мянган төгрөг гэдэг нь ойролцоо очихоор байна. Энд бүхэл бүтэн 300 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа.

-  Олон улсад манайх цалингийнхаа хэмжээгээр хэдэд жагсаж байгаа вэ?

-  Нэлээн хойгуур орно. Сүүлээсээ хэдэд вэ гэж яригдана. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 байгаа үед дээгүүр жагсах боломжгүй.

Хөдөлмөрийн доод хэмжээнээс доош биш бол хууль зөрчөөгүй гээд амьдралын өртөг өндөр үед цалин бага байх шалтаг болоод байдаг. Гэтэл энэ нь бидний эрхийг шууд бусаар зөрчөөд байна уу гэж харж байна?

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол ямар нэг ажил мэрэгжил үл шаардагдах ажил хийх тохиолдолд олгож болох цалингийн хэмжээ. Үүнийг гадны ажил олгогчид “танай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав нугалж өгөөд нэг сая орчим төгрөгийн цалин өглөө. Чамд бол хангалттай” гэх маягаар овжиноор ашиглаад байна. Манайд хөдөөгүүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн дундаж хэмжээ гэдэг хоёр өөр ойлголт байдаг. Мэргэжилтэй хүнд өөрөөр хэлбэл цахилгаанчны үнэмлэхтэй хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж болохгүй гэсэн үг. Зүгээр нүх ухахад, хог цэвэрлэхэд, энгийн ажилд буюу ур чадвар, мэрэгжил үл шаардагдах хөдөлмөрт олгох ёстой хамгийн доод хэмжээний мөнгийг 192,000 гээд тогтоочихсон байгаа юм. Угтаа бол энэ нь цалин ч биш хөдөлмөр эрхэлснийх нь төлөө хөлс өгч байна гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар тохиолдолд өгч болох вэ гэдийг маш сайн сурталчиж өгөх юм бол иргэд хохирохгүй. Ажил олгогчид ч гэсэн үүн дээр сигнал авна. Хувь хүмүүс ч бас өөрсдийнхөө мэргэжлийг үнэлэх нэг ойлголт болж өгнө.

Та сая 192,000-аас ч доош цалинтай хүн байна гэж хэллээ. Хууль зөрчсөн энэ үйлдлийг яаж болиулах ёстой юм бэ? 

- Хөдөөгүүр 192.000-аас доош цалинжуулж байна. Одоо энэ Налайхад жижигхэн дэм буудлуудад ажиллаж байгаа хүмүүс 150 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Арга хэмжээний хувьд улсын байцаагч нь очоод л арга хэмжээ авах үүрэгтэй. 192,000 төгрөгөөс доошоогоо ямар нэгэн ажил хийлгэж болохгүй. Мэргэжлийн жагсаалтад орсон ажил бол түүнээс заавал дээш цалинтай байх ёстой.

-  Үүнийг яагаад тогтоож өгч болдоггүй юм бэ?

-  Тогтоогоод өгсөн тоог манайхан ташаа ойлгоод хэрэглэхгүй байгаа хэрэг. Байцаагч нар үүнийг мэдэж байгаа. Энэ бол Монголын зовлон. Зарим газраа нийтлэг шаардлагаа тавиад явж байгаа. Гэтэл цаана нь хөдөө орон нутагт, сумд ажилгүй зөндөө хүн байгаа учраас тус болох биш бүр ч ус болох магадлал өндөр байна шүү дээ. Очиж акт тавьснаараа нөгөө хүнээ 192,000 төгрөггүй болгоод зогсохгүй нэг хүнийг ажилгүй бологох эрсдэл цаана нь байж байдаг.

-  Ажилгүйчүүдийн тоо бодит байж чадаж байна уу?

-  Бас л бодит биш. Одоо жишээ нь хэдэн жилийн өмнөх тоо хэвээр байж байга. Гэтэл ганц хоёр жилийн дотор олон хүн ажилгүй болсон. Оюутолгойгоос л гэхэд 2000 хүн халагдсан. Зарим уул уурхайн компаниуд зэрэг зэрэг ажилчидаа халсан. Гэтэл энэ хүмүүсийн тоо бүртгэлд орж ирээгүй байна.

80 мянган сул ажлын байр байгаа гэдэг мэдээл бий. Яагаад ийм их ажлын байртай улс оронд ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна. Энэ тухайд?

- Нэгдүгээрт шалгуурт нь тэнцэхгүй байж болно. Бодит байдал дээр очоод оръё гэхээр цалин хөлс, чадвар чадамжийн зөрчил гардаг байдал их бий. Тэгэхээр энэ тоо өөрөө харьцангуй тоо. 

- Гурван талт хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ-оос юу гэж харж байгаа вэ?

- Монгол улсын Засгийн Газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо МҮЭ-ийн хэмжээнд 1992 оноос хойш байгуулагдаж байгаа гэрээ хэлэлцээр. Энэ бол нийгмийн түншлэлийн гол арга хэрэгсэл гэж олон улсын түвшинд үздэг. Үүгээр дамжуулан эдийн засгийн бодлогын гол гол асуудлуудыг зохицуулдаг. Тухайн жилдээ цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар, ямар эх үүсвэрээр, ямар хэм хэмжээгээр бүрдүүлэх вэ гэдэг асуудал дээр тохиролцоонд хүрдэг. Энэ жилийн хувьд бол хоёр жилийн хугацаатай хийсэн. Хэлэлцээрийн онцлог нь гурван талаасаа яриад асуудлуудаа дотроо шигшээд 53 асуудлыг чухалчилж шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь дотроо таван бүлэгтэй: Эдийн засгийн чиглэлээр авах арга хэмжээ, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хөлсний, эрх зүйн, нийгмийн түншлэл гэсэн чиглэлүүдээр ажлуудаа бүлэглэж хуваасан байгаа. Ингэж тусад авч үзсэний үрд дүнд энэ жил цалин нэмэх эх үүсвэрээ 2015 оны төсөвт суулгуулж чадсан. Урьд жилүүдэд бол төсвийн тодотгол хийж байж цалин нэмдэг байсан.  Тэгэхээр заавал жагсаал цуглаан зохион байгуулаад түүнийг авч хэлэлцэж төсөвт тодотгол хийдэг байсан үе өнгөрч байна гэж болно.

- Эрх зүйн чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

- МҮЭ-ийн холбоог зөвхөн цалин нэмэх арга хэмжээ авдаг байгууллага төдийд хараад байдаг нэг зүйл бий. Бидний чиг үүрэг бол олон талтай. Үүний нэг нь эрх зүйн тал дээр илүү ахицтай ажиллаж цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх байдлаар батлах цаг нь болсон гэж үзэж байгаа. Ажил олгогчдын нэгдсэн холбооноос хэд хэдэн хуулийг хэлэлцээрийн хүрээнд УИХ-аар батлуулах саналыг гаргаад байна. Энэ нь НӨОАТ, эдийн засгийн өршөөлийн тухай хууль гээд бизнес эрхлэгчдээ дэмжих гол гол хуулиудыг яаралтай батлах нь зүйтэй гэж үзэж байна.

- Тэгэхээр цалин нэмэхээс гадна олон асуудал хэлэлцэгдэж байгаа юу? 

-  Бидний ярьж байгаа 53 асуудлын зөвхөн нэг нь цалин нэмэгдүүлэх. Тэгэхээр бусад нь нийгмийн бодлогын, хөгжлийн, эрх зүйн гээд олон чиглэлийн гээд маш олон асуудлыг хамарсан байна.

- Эдийн засгийн хүндрэлийг туулахад МҮЭ-ээс хийсэн бодит ажил юу вэ?

- Улс орны эдийн засагтай холбоотойгоор нийгмийн түншлэгч талуудыг оролцоог бодлогын хүрээнд бий болгох тохиролцоог хийсэн байгаа. Үүгээрээ эдийн засгийн хүндрэл гэдэг асуудал бол зөвхөн төрийн хариуцах ажил бишээ, ажил олгогчдын оролцоо ямар байх, зөвхөн шаардах биш хувь нэмэр нь байх гэдэг тал дээр яаж хамтарч ажиллахаа төлөвлөсөн гэсэн үг. Одоогоор бол хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд хэлэлцээрт оролцож байгаа талууд тодорхой үүрэгтэй байя гэдэг дээр тохиролцсон.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.113.106) 2015 оны 04 сарын 28

manai ger bul naiz nukhdiin dundaj tsalin law 500”000 barag khurekhgui. khen kheniig oruulaad yaj ch sudalj, tootsson yum buu med! tsainii tsagaar khoolond orokh hkecuu bolj bn shuu.

0  |  0
zochin(58.235.217.4) 2015 оны 04 сарын 23

Urid ni manai ehchuud 8-10 huuhed toruulj aldart ehuud zondoo odoo iim bish yumaa gehd 5-6 huuhed gargaad osgohod hedhen jiliin daraa bid heduulee bolj 20hon jiliin daraa gehed ulsiin ongo arai l oor baih bh...Bolomjguigee durdaad baival bolomjgui yum bolomjguigeeree l bbaigaad bh bhdaa.

0  |  0
zochin(58.235.217.4) 2015 оны 04 сарын 23

Hesegheen joohon humuus bid yugaa hiij amjidiin hedheen humuus hedii boltol uls bolj jujiglej amidrah bilee..Hugjiloo bid haanaas yaj harj yug ehelj hugjuulehee joohon bodmoor yumdaa gej....Hnee hugjuuleh tal deer yaraltaihan dorvitoihon arga hemjee avmaar yum.Odoonoos l ehelj hudluhgui bol heddugeer zuun bolchihood bhd bid hedheen say hun amtai hezee ehleh geed bgaa uls bee...Dorvitoihon hudulmuur yum.Ene ulsiin emegteichuud sanaa zoovoltgui husseneeree huuhdee toruulj eh orondoo ur udamaa uldeej ulsaa hugjuuleh tsag hezee ireh yum boldoo..

0  |  0
zochin(58.235.217.4) 2015 оны 04 сарын 23

manai uls oron yaj olon say hun amtai boloh yum ,-Hun am ni hugjih yum bee!!!? tsalin hols avch Toriin ajild ajilladaguud ni iim getel Ajilgui orlogogui yaduuchuud maash ih edgeer humuusee yu gej bodoj yaj avch yavah uls oron bee....Ulsiin bayalag chini humuus bid oorsdoo humuusee osgoj hugjuulj baij uls oron chini ooroo bayalag boldog bizdee.Hun hugjij urjij baij uls bayan bolno.Hesegheen joohon humuus bid yugaa hiij amjidiin hedheen humuus hedii boltol uls bolj jujiglej amidrah bilee..Hugjiloo bid haanaas yaj harj yug ehelj hugjuulehee joohon bodmoor yumdaa gej....

0  |  0
zochin(58.235.217.4) 2015 оны 04 сарын 23

Tsalintai irged ni ajillaj bairaa ch avch chadahgui diilehgui deer ni amidrah gej uilee uzsen humuus argaa baraad olon ch huuhed toruulj osgohoosoo aij bna shd Za yadaj tarchighan ch gsn osgoloo gehed surguuli tsetserleg duusdiin baj ih surguuliiin tolbor hiihed 2-oos deesh huuhdiihiig diilehgui aij bna geed huuhed toruuleh hurtel hundreltei sanagdatsgaaj baigaa.2 huhed toruulj chadahgui yaj tejeeh yum gej getel manai uls oron yaj olon say hun amtai boloh yum ,-Hun am ni hugjih yum bee!!!? tsalin hols avch Toriin ajild ajilladaguud ni iim getel Ajilgui orlogogui yaduuchuud maash ih edgeer hu

0  |  0
zochin(58.235.217.4) 2015 оны 04 сарын 23

Gants tsalin hulsiig nemeh talaar bish ene yumniihee uniin dung ulsaasaa nyagtalj barij baimaar yum.Tsalin nemegdsen geel yumniih ni une osool delhiin jishigees davchihsan tsalin ni gesen busad oronuudaas hamaagui baga ed baraa tavaarniih ni une ni gesen unetei baih yum.Ene talaar joohon bodoltsmoor yumaa.Mongol uls gadnii oronuudiin tsalin ed baraanii une.iin dun 2 yamar baigaag boditoor yarij baimaar yum.Humuusiin tsalin tsalin l geh yum orj irj baigaa baraa tavaariinhaa uneiig oorsdiin tsalin hulsunduu taarch tohirhoor ene turuus ni zohitsuulj barimtalmaar yum.

0  |  0
unen(112.72.13.150) 2015 оны 04 сарын 21

Zov yarijee.tsalin baga bga shu.zasgiin,uls torchdiin uil ajillagaag jiriin irged tsalin yaj nemev gedgeer l dugnene shu dee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
хариулах (108.66.135.20) 2015 оны 04 сарын 21

Ажилгүй орлогогүй зовж зүдэрсэн иргэдээ дунд нь хаячих юмаа Цаана чинь хоногийн хоолгүй иргэд өчнөөн байна Тэднийгээ яах гэж байна

0  |  0
Гана (166.216.157.119) 2015 оны 04 сарын 20

Тодорхой хувь тогтоож нэмэх хэрэгтэйш тээ шудрага байх естой Тухайн авч байгаа цалинг 10 юмуу 15 хувиар гэж тогтоох нь зvйтэй Харин хувийн хэвшил бол тухайн байгууллагын шийдвэрээр гэхдээ цалингийн доод хэмжээндээ тулгуурлах хэрэгтэй ендер цалин амлах шаардлагагvй гэж vзэж бна Харин цалин нэмэх сургаар барааны vнийг есгехгvй байх тал дээр анхаарал тавих хэрэгтэй тэртээ тэргvй ханатлаа vнэ нь есчихсен байгаа шvv дээ Бараа бvтээгдэхvvний vнэнд ямар ч еерчлелт оруулахгvй байхийг дахин дахин анхаарна уу !!!

0  |  0
zochin(112.72.13.85) 2015 оны 04 сарын 20

400.0 tsalintai humuus zunduu b.na Getel sayhan 800 tug baisan 00-tsaas chin 1200 boltoloo uschihuud b.na Yumnii une ingej haduurj usuj baihad nuguu 400.0 tsalin 200.0 hemjeend ochino.tegheer ene ard irged chin yaduurah ni oilgomjtoi.Zasaglaliin dampuural....

0  |  0
zoz(49.0.160.89) 2015 оны 04 сарын 20

Buruu l bodlogo yavaad bga yum shig. ter olon terbum turruguur ediin zasgaa togtvorjuulah arga zam haisan ni deer shdee. Hyamralaa demjeed huviin hevshluudiin haalgiig barih l bodlogo bolj bn da naadah chini. tertei tergui tsalingaa tavij chadahgui suuj bhd yun nemeh ve.

0  |  0
zochin(202.179.20.115) 2015 оны 04 сарын 20

huviin hevshild ter hemjeegeer tsalinjuulah orlogo her orj bna gej bodoj bna daa tom aj ahuin negjuud bolj l bgaa bh harin dundaj bolon jijig n yun tegj tsalinjuulah amidraltai yum yaritsgaa l daa yaj dampuuruulhuu uaj daramtlah ve l gej bodoj suudag yumuu haashaa yum

0  |  0
Bold(112.72.11.109) 2015 оны 04 сарын 20

Tsalin nemeed ymar uurchilult garah yum togtoltsoo eruul bish bna iim humuusees bolj hubiin hebshiluud haalgaa haaj bna hudal ch Uildberchinii eblel sunutugei.

0  |  0
Top