“Монгол шуудан” компанийн ажилчид ТӨХ-ны үүдэнд суулт зарлаж, шаардлага хүргүүлээд байсан юм. Тэгвэл тэдний эсэргүүцэл 11 дэх өдрөө үргэлжилж байна. Шууданчид энэ хугацаанд түр ажил хаялт хүртэл зарласан. Мөн өнөөдөр өглөө 7-9 цагийн хооронд Чингисийн талбай дээр тайван жагсаал зохион байгууллаа. Гэвч тэдний энэхүү шаардлагыг ТӨХ хүлээн авч, тодорхой хариулт өгөөгүй. Тиймээс “Монгол шуудан” компанийн ажилчид шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )