Шадар сайдыг магтая

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Шадар сайд У.Хүрэлсүх ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн бүс нутгуудад өнгөрөгч долоо хоногт ажилласан. Тэрбээр ой хээрийн түймрийг унтраах чиглэлээр  Ажлын хэсэг байгуулж түймэрт өртсөн өрхүүдэд 25 гэр, орон нутгийн онцгой байдлын албанд 30 үлээгч машин, дөрвөн түргэний машин, усны машин олгох асуудлыг газар дээр нь шийдсэн байна.

Мөн Түмэнцогт сумын улсын нөөцөд хадгалагдаж байсан 240 тонн өвсийг малчдад тараах шийдвэр гаргажээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт цаг алдалгүй нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж түймрийн цар хүрээг тогтоон, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард говийн бүсэд буюу Тавантолгой, Оюутолгойд ажиллаж ирээд компаниудын сэтгэлийг зовоож байсан замын хураамжийн асуудлыг шийдсэн нь олон хүний талархлыг хүлээжээ. Энд олон ч  дарга сайдууд ар араасаа очсон ч асуудлыг шийдсэн нь үгүй аж. Шийдэгдэж чадалгүй өдийг хүрсэн замын хураамж өнөөдөр нэг ам.долларт хүрсэн нь Шадар сайдын гавьяа гэнэ шүү. Хариуцлага ярьдаг, асуудлыг шуурхай шийддэг Шадар сайд У.Хүрэлсүхийг магтая.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нутгийн иргэн(103.229.121.11) 2025 оны 03 сарын 13

МАШ ИХ БАЯРАЛЛАА. САЙН БАЙНА.ЭНЭ ШОРОО ТООС УНЭХЭЭР ЗОВООЖ БАЙЛАА ОДООСАЙХАН БАЙНА

1  |  0
adair kommunizm(122.201.24.95) 2025 оны 03 сарын 13

kommunizm-iin hoshnogiig magtan duulii....

1  |  0
vaanga(83.152.152.5) 2025 оны 03 сарын 13

Songuuliihaa piariig l hiij yavaa biz enend ulsaa geh setgel bhgui

1  |  0
тэрслүү(202.21.106.148) 2025 оны 03 сарын 13

хн,энэний хийсэн гэхээс илүү хийх наад нөхөр чинь өндөр цалин хангамж авч байгаагийнхаа оронд наадахын чинь хийх ёстой л үндсэн ажил нь биздээ.эсвэл хувиасаа зоос мөнгө гаргаад эх оронч баатар болоод байгаа юмуу.Онцгой байдлын газарт очиход нь наадахад чинь нормын ажиллагсдын хувцас хэрэглэл өгөөд л байсан ,нэг ч гэсэн аврагч бүрэн хэрэглэлтэй байхын оронд энүүнд өгч яадаг байнаа гэж бодож байсан,нэг өгөөд л нөгөөх нь гардаж аваад л байсан.энэ ямар аврагчийн үүрэг гүйцэтгэж улаан галруу ч орох биш дээ.Их инээдтэй дүр зураг харагдаж байсан даа

1  |  0
hi hi(182.160.0.226) 2025 оны 03 сарын 13

Saihan byalduuch ve

1  |  0
ККК(202.180.220.68) 2025 оны 03 сарын 13

ажил үүргээ гүйцэтгэсний төлөө магтан дуулах нь бялдууч зусарч нарын үйлдэл мөн болой

1  |  0
р(49.0.161.140) 2025 оны 03 сарын 13

Манайхан ч мундаг бялдууч хүмүүс шүү

1  |  0
Top