Хаврын улиралд ой хээрийн түймрийн тохиолдол нэмэгддэг. 2015 он гарсаар манай улсын хэмжээнд нийт 92 удаагийн ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 10 гаруй сумдыг хамарсан хээрийн түймэр нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт их хэмжээний эд материалын хохирол учруулаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба албан даалгавар гаргасан байна. Үүнд түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын багийн бүрэлдэхүүнд сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийг ажиллуулах, эмч эмнэлгийн ажилтныг давхар шүүлтүүртэй зориулалтын маскаар хангах, сэтгэл гутралын эм бэлдмэлийг голомтод өртсөн эрүүл мэндийн төвд хуваарилж эмчийн хяналт дор олгох, утаанаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог болон архаг хордлогоос урьдчилан сэргийлэх заавар, малын сэг зэмийг устгахад оролцсны дараа гараа сайтар угаах, халдавгүйжүүлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг үүрэг болгожээ. Мөн хээрийн түймэрт өртөгсөд, голомтод ажилласан хүмүүст үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шуурхай хангаж явуулын эмнэлгийн баг томилон ажиллуулах, эм эмнэлгийн хэрэгслийн хангалт нөөцийг бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд эмчлэх өдрийн болон хэвтүүлэн эмчлүүлэх орны зохицуулалтыг хийх, харъяалал үл харгалзан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.Үнэ: 22 000₮