“Итгэлийн Алтантүлхүүр” сан, “Монголын залуучуудын холбоо” хамтран түймэрт өртсөн малчдад туслах хандивийн аян өрнүүлэхээр болжээ. Энэ талаар “Итгэлийн Алтантүлхүүр” сангийн тэргүүн дуучин Ч.Алтантүлхүүрээс тодрууллаа.
- Сайн байна уу? Түймэрийн улмаас хохирол амсаад буй малчдад туслах хандивийн аян өрнүүлэхээр болжээ. Энэ тухай тодруулаач ?
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан түймрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуй нь шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Иймд орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй ард иргэд, залуу малчдад туслах үйлсэд олон нийтийг уриалж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах хандивын аяныг Итгэлийн “Алтантүлхүүр” сан, Монголын Залуучуудын Холбоо хамтран өрнүүлэхээр болоод байна. Хандив цуглуулах арга хэмжээ өнөөдөр 12 цагт эхэлнэ.
- Хандивын арга хэмжээ ямар байдлаар, хэд хоног өрнөх вэ?
- Дөрөвдүгээр сарын 25-нийг хүртэл Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрдөг Чингисийн талбай, Ялалтын талбай, Нарантуул ОУХТ, Улсын их дэлгүүр зэрэг томоохон үзвэр, үйлчилгээ, олон нийтийн талбайд үргэлжлэх юм. Ингэхдээ Монголын залуучуудыг холбооны залуус арга хэмжээг зохион байгуулж, хандивын хайрцагаа аялуулна. Миний хувьд хандив өргөхөөр цугласан иргэддээ ая дуугаа өргөн барих юм.
- Түймэрт өртсөн малчдад туслах аян өрнүүлээд эхэлчихсэн хүмүүс цөөнгүй байна л даа. Түүнийг “хүний зовлон дээр дөрөөлж нэр хүндээ өсгөх гэсэн оролдлого, хувьдаа мөнгө төгрөг олох гэсэн башир арга” гэж харах хүн ч олон байна?
- Бид ч бас энэ тухай сонссон. Тиймээс цуглуулсан хандиваа ОБЕГ-т хүлээлгэж өгөх бөгөөд тэндээс малчдад хувиарлах ажлыг хийхээр болсон. Тиймээс дээрх хэл амнаас ангид байж чадах болов уу. Бидний ажлын зорилго малчиддаа сэтгэлийн дэм өгөх явдал юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 2 )
iim ontsgui turhtei bsan gej uu
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000