Улаанбурхан туссан 12 хүний бие хүнд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүрэгт мөн Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт Улаанбурханы 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрийн 356 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Харин өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 334 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Шинээр 70 хүн хэвтсэн бөгөөд 136 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 66 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.9.90.231) 2015 оны 04 сарын 28

Ийм юм бичиж байхаар яаж сэргийлэх, вакцин яаж хийлгэх талаар сурвалжилж бичвэл зүгээр дээ. Хүүхдүүд ихэнх нь 9, 14 сартайдаа 2 удаа вакцин хийлгэсэн байхад зарим сургууль дээр дахин хиййх болж биднийг сандаргав. Яаравчлан эмчээс асуухад 3 дахь удаагаа хийлгэвэл хортой гэсэн шүү.

0  |  0
Top