Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ”Приус”

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

"Prius center" компаниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус загварын автомашиныг оруулж ирсэн талаар мэдээлэл хийлээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны  иргэн  Ц.Наранхүү хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй  бөгөөд тэднийгээ эмнэлэгт үзүүлэхэд  өөрсдийн гэсэн машингүй тул эдийн засгийн  болоод цаг хугацааны хувьд хүндрэлтэй байжээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сард  "Prius center" компанид хүсэлт гаргасан юм байна. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн Ц.Наранхүүгийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд "Prius-11" гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухад зориулагдсан  тусгай суудалтай анхны автомашиныг Монгол Улсад 10 орчим сая төгрөгөөр оруулж ирсэн байна.  Харин иргэн  Ц.Наранхүү  хуримтлуулсан  гурван сая төгрөгийг машиндаа нэмэр болгон өгчээ.

Уг машины онцлог нь жолоочийн хажуу талын суудлыг  машины хаалга онгойход гадагшаа илүү гарч ирсэн байдлаар хийжээ.  "Prius center"  компани цаашид борлуулсан машин бүрээсээ 50 мянган төгрөгийг нийгмийн сайн сайхан зүйлд зориулахаар  сан байгуулж  хуримтлал үүсгэхээр болсноо хэлэв. Мөн тавдугаар сарын 1-3-ны хооронд Хаан банктай хамтран Prius автомашины өдөрлөгийг зохион байгуулж газар дээр нь лизингийн үйлчилгээ үзүүлэх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top