Ходоодны хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Ходоодны хорт хавдар буюу  өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвчлөх эрсдэл илүү байдаг. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь эмэгтэйчүүдийнхээс 2 дахин өндөр. Тэгвэл уншигч танд ходоодны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэе.

 Ходоодны салст бүрхүүлнээс (дотор хана) ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ.

Ходоодны өмөн үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:

-Хэрвээ гэр бүлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр  өвчилж байсан бол бусад бүх ойр дотны төрөл төрөгсөд нь өвчлөх магадлал 20% -иар өсдөг.

-Хэт их шарсан хуурсан хоол, зохисгүй архи тамхины хэрэглээ

-Ходоодонд бий болсон Helicobacter pylori-ийн эмчилгээ хийлгүй удаан явах

Ямар хоол хүнс хэрэглэвэл ходоодны өмөн үүсэх вэ?

-Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх  магадлалыг  мэдэгдэхүйц  ихэсгэдэг.

-Архи, тамхи хэрэглэх нь хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.

-Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчүүvдээр удаан хугацаагаар өвдөх.

-Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хүмүүсийн өвдөх магадлал  2.5 дахин  ихэсдэг.

-Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / илрэх.

-Витамин В 12 болон С-ийн дутагдал зэрэг нь хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

• Хеликобактерийн халдварт өртөхөөс сэргийлэх

• Хавдрын урьдал, суурь өвчнүүдийг төгс эмчлүүлэх

• Унасан шүдний оронд тухай бүр хиймэл шүд хийлгэж байх

• Архи, тамхийг зохистой хэрэглэх

• Хүнсэндээ аминдэмээр баялаг, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаат шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх

Үүнд:

    -Ногоон навчтай жимс

    -Хүнсний ногоо

    -Сүү цагаан идээ

Загасны тос, цөцгийн тос, сүү, өндөгний шар буурцаг, элэг, бөөр, загасны түрс, шар лууван, улаан лууван, улаан лооль улаан чинжүү, гүйлс, буудай

Аньс, сонгино, алим, нохойн хошуу, үхрийн нүд, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, төмс, манжин, гоньд, нимбэг, жүрж, нарсны шилмүүс зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх

Хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх, утсан, давсалсан, даршилсан зэрэг химийн бодис агуулсан хүнсний хэрэглээг бууруулах, шарсан, хуурсан, хоносон хоол идэхээс аль болох татгалзаж, ууранд жигнэж болгосон, чанасан хоол хэрэглэж занших

Хэт өлсөх, нэг дор их идэхээс болгоомжилж, бага багаар өдөрт 3-4 удаа тогтмол цагаар хооллож хэвших

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zeryu(112.72.13.216) 2015 оны 05 сарын 03

Ходоод

0  |  0
Top