УЕПГ-ын дарга М.Энх-Амгалан тушаал гаргаж зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорт хянаж, шийдвэрлэж байхаар өөрчилсөн байна. Ингэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тус тусдаа шалгадаг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэрэг болон авлига, албан тушаал, хээл хахуулийн хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, ашигт малтмалын орд газар, лицензтэй холбоотой хэргийг Нийслэлийн Прокурорын газар хариуцах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )