Хөц будааны ашиг тус

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 08

Дэлхийн олон үндэстэн уг будааг хоол хүнснийхээ нэгэн том төлөөлөл болгосон байдаг. Арлын Япон Улсын эрдэмтдийн судалснаар хөц будаа нь асар тэжээллэг үр тарианы төрөлд ордог. Арвай нь байгалийн цэвэр үр тариа бөгөөд түүнээс маш олон төрлийн бодис гаргаж авдаг. Эм эмчилгээний салбарт ч өргөнөөр хэрэглэдэг. Хүний биед хэрэгцээтэй гэсэн ихэнх элементүүдийг ихээр агуулдаг бөгөөд бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг байна. Сайн гэрийн эзэгтэй нарын ширээний хоолны нэг төрөл болсноор, үр хүүхдүүдийн эрүүл өсөлт, ар гэрийн эрүүл хооллолтын нэгэн жаргал болдог. Учир нь хоол хүнс хүний сэтгэл санаанд маш том нөлөө үзүүлдэг нь эрдэмтдийн судалгаагаар илэрсэн.

Хөц будаанд олон төрлийн амин дэмүүд болон ашигтай амин эслэгүүдийг ихээр агуулж, хүний бие бялдрын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг байна. Лизин хэмээх ашиг тустай бичил элемент нь тархины үйл ажиллагаанд эрүүлээр нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Учир нь лизин нь их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд хүний биед орохоороо цусны эргэлтийг сайжруулж, эерэг эслэгийг идэвхжүүлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие махбодид явуулдаг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож чангаруулаад зогсохгүй хөгшрөлтийг сааруулдаг байна.

Хөц будаанд ашиг тустай бичил эслэгүүд, амин дэмүүд ихээр агуулсан байдаг нь, өдөр бүр хоолондоо хэргэлж заншивал, цэвэр байгалиас бүх хэрэгтэй гэсэн тэжээлэээ авч байгаа юм. Хөц будаанд кали, кальци, төмөр, йод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагдаж байдаг бөгөөд  А, Е, Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулдаг байна.  Хөц будааны уургийн агууламж маш өндөр бөгөөд энгийн будаанаас илүүгээр “селени” бодис байдгаараа хамгийн тэжээлтэй будаанд тооцогддог.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.8) 2015 оны 05 сарын 11

ene budaag borluuldag neg kompaniin surtalchilgaa baikh daa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 05 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top