1.Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай.
Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт итгэлтэй л биш байгаа бол үргэлж хамгаалалттай секс хийх хэрэгтэй. Бэлгэвч чамайг 100 хувь хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ, мөн арьсаар дамжин халдварладаг өвчин /яр, умайн хүзүүний халдвар/ тусах магадлалыг эрс бууруулж чадна.
2.Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай.
Ялангуяа хламиди, загхүйтэн зэргийн үзлэгийг хийлгэж байх шаардлагатай. Учир нь БЗХӨ-ий зарим төрлүүд дөнгөж туссан үедээ гол төлөв ямар нэгэн шинж тэмдэг, зовиур үзүүлдэггүй ч эцсийн үр дагаварт нь үргүй болгох нь бий.
Хэрэв чи ямар нэгэн БЗХӨ-тэй болсон тохиолдолд эрт үзүүлж эмчилгээ хийлгэн, антибиотик хэрэлэх хэрэгтэй. Тиймээс жил бүр тогтмол, иөн тохиолдлийн бэлгийн харьцаанд орсныхоо дараа эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байгаарай.
3.Витамин В хэрэглэ.
Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа бол өдөрт 400 мг витамин-В хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно. Энгийнээр хэлэхэд улаан буудайн үрээр хийсэн талх хангалттай идэхэд л болно гэсэн үг. Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
4.Арьсаа хамгаал.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай байгаа. Тиймээс UVA, болон SPF15 хамгаалалттай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.
5.Хлестрины хэмжээгээ тогтоолгож бай.
Хэдийгээр зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч 20-оос дээш настай эмэгтэй та ч бас хлестрины хэмжээндээ хяналт тавих хэрэгтэй. Таван жил тутам хлостерины шинжилгээ өгөх нь зүйтэй.
6.Аль болох сайн унтаж амар.
Нойр муу байх нь жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн нойр дутуу явах нь чиний дархлааны системийн үйл ажиллагааг бууруулдаг. Өдөрт заавал 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )