Зориулалт:
Нэг удаагийн хүний хорионы гонадотропин жирэмсний тест нь зөвхөн жирэмсэн үед илэрдэг хорионы гонатодропин буюу жирэмсний дааврыг илрүүлэх замаар жирэмсэн эсэхийг тодорхойлдог.
Хорионы гонадотропин (HCG) буюу жирэмсний даавар нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн үед ялгарч эхэлдэг. Гонадотропиныг жирэмслэлт эхэлснээс хойш 7-10 хоногийн дараа гэрийн нөхцөлд тодорхойлох боломжтой.
Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.
Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.
Уут тус бүрд
-Нэг удаагийн жирэмсний тест/шээсэнд тодорхойлох/
-Шингээгч /тусгаарлагч/
Хадгалалт:
Тестийн иж бүрдлийг хадгалах хугацаа дуусах хүртэл өөрийнх нь битүүмжилсэн савлагаанд 2-300с-ийн хэмтэй өрөөнд хадгалах бөгөөд нарны гэрэл шууд тусах, чийгтэй, халуун газраас хол байлгах ёстой.
Анхаарах зүйл:
-Цэвэр, хуурай саванд хэрэглэнэ, дотуур хэрэглэхийг хориглоно.
-Тестийг хэрэглэхээсээ өмнө хэрэглэх зааврыг унших
-Уутны гадна тэмдэглэсэн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
-Нэг тестийг нэг л удаа хэрэглэнэ. Дахин давтан хэрэглэж болохгүй.
-Гадна уут задарсан, гэмтсэн тохиолдолд хэрэглэхгүй байх
-Тестний уутыг нээсэн бол нэн даруй хэрэглэх
-Тест хийсэн шээсээ тэр дор нь асгаж, цэвэрлэх. Хэрэглэсэн шээс болон тестийн хэрэгсэл нь халдвар дамжуулах боломжтой байдаг. Арьсанд хүргэхээс зайлсхийх.
-Хүүхдээс хол байлгах
Хэрэглэх:
Хэзээ тестээр тодорхойлох вэ? Та биений юм саатсанаас хойш эхний өдрөө эсвэл түүнээс хойш энэ тестийг хэрэглэж болно.
-Шээсийг цэвэрхэн, хуурай саванд хийх. Шээсний дээжийг өдрийн аль ч цагт авч болох хэдий ч өглөөний өлөн шээсэнд хорионы гонадотропиныг илүү сайн тодорхойлогддог.
-Битүүмжилсэн ууттай тест ба өрөөний хэмт байгаа шээсний дээжээ бэлтгэж тавих.
-Битүүмжилсэн уутаа нээж, шээсээ ойртуулж тавина. Нэг гараараа тестээ уутнаас нь гаргаж, нөгөө гараараа тестнийхээ хөх өнгөтэй тагийг авна. -Цэвэрхэн аяганд хийсэн шээсээ шингээх цаасыг талд нь хүртэл дүрж 10 секунд хүртэл хугацаанд хүлээнэ.
-Тестийн хэрэгслийн дээд талын хяналтын хэсэгт өнгө гарахыг хүлээнэ. Шээсний дээжин дэх жирэмсний дааврын хэмжээнээс хамаарч эерэг үр дүн нь багадаа 40 секунд хүртэлх хугацаанд илэрч болно. Сөрөг үр дүнг баталгаажуулахад 5 мин шаардлагатай. 10 минутын дараа үр дүнг унших шаардлагагүй.
-Тестийн хэрэгслийг хэрэглэсний дараа хогийн саванд хаяарай.
-Халдвартай байж болзошгүй тул тусгай саванд байгаа хэрэглэсэн шээсийг асгах. Замбараагүй орхихгүй байх.
Үр дүнгийн тайлбар:
Negative-сөрөг: Хэрэв тестийн хяналтын хэсэгт (C) нэг зураас харагдан, тестийн бүсэд (T) зураас гарахгүй байвал энэ үзүүлэлт нь сөрөг үр дүнг харуулах буюу жирэмсний даавар илрээгүйг илтгэнэ. Энэ нь та жирэмсэн биш эсвэл хэтэрхий эрт тестээр үзсэн байж болзошгүй. Хэрвээ та тестийн үр дүнд итгэлтэй биш байвал 48 цагийн дараа давтан үзнэ үү.
Positive - эерэг: Тестийн хэсэг(T) дээр нэг зураас, хяналтын хэсэг(C) дээр нэг зураас нийт 2 зураас харагдвал энэ нь та жирэмсэн байх өндөр магадлалтай буюу таны шээсэнд жирэмсний даавар илэрсэн гэсэн үг. Нэг зураас нь нөгөөгөөсөө тод байж болох юм. Энэ нь эерэг хариу юм.
Invalid-буруу: Хэрвээ тестэн дээр ямар нэгэн зураас гарч ирэхгүй бол тухайн тест алдаатай гэсэн үг бөгөөд өөр тест шинээр авч үзэх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 18 )
sain bn uu minii beinii yum irhee boliood udaj bn . bi 13 nastai bo yah yostoi ve ? tuslamj ! bi jiremsen bolson baij bagadgui iim ert jiremsen boln gej baih uu humuuseee hariuu bicheerei pls yahuu ?
с нэг тод т бүдэг бн яасан гсн үгү
72цагийн эм жоохон хоцроод дараагийхн ууцан юмаа тэгсэн чигсэн устахуу?
72цагийн эм 72цагдаа амжаад уусан болохоор устах уу?
анхны хүүхэд төрүүлсэн бас дахиад жирэмсэн болох уу.жирэмсны тест 1 тод зураас хэвээр байна
Jiremsni test 48 tsagi dara vzeh heregtem bn shu.24tsagi test vzed bhgv garad vr togtogv bhad vzsim bn
Сайн байна уу? Өлөн шээс заавал хамгийн эхний шээс байх ёстой юу? Юу ч идээгүй явж байгаад 2 дох өлөнгөөс үзсэн. Тэгж болдог юм болуу?
beleehen deer c t tailbar bhad ygd asuugaad bdgiin bee c garuul jiremsen bish l gej bnshdee
Sain bnuuu testnihee C.T hedgig yaaaj oldiimbe
sn bnu bi neg udaagin testeer uzsen yma tgsen cin C deer neg zuraas garaad irlee ene jiremsen gsn uguu
Tester uzhed c t neg tod zuras neg sarnisan budeg zuras bn ene yu gsn ug we?
Sain bnuu 1tod 1bvdeg zuraas garsan ym 4xongiin daraa vzxed 1l zuraas garcj bn xux xvdvvr orj tomrson shees oirxon xvrch bn yasan ym boldoo
Ирэх ёстой хонгоосоо14 хоног хэтэрлээ тестээр шалгахаар л нэг зураасгараад бхн
Gedsen deer borjuraas garaad gedser ve ve bazalj owdood dooshoo nogoon yum garaad baih yumaa in yaj baigaan bol \n
T deer l suurs garaad bhn ene ne magdlaltai gsn uguu
Сайн байнуу! Би найз залууда хамт болчилло тегед систит болчлоо одоо систитман эдгэрхуи шээхээр цус холигдаж ирэд байнаа.Яахууу?жирмэсэн уу угуй уу гэдгийг сайн мэтихгуй байн.
( T ) zuurasal garj irj baihiin ene n testnd algaa garsan gesen vgvvv jiremsen baih magadlaltai gesen vgvvv