Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд голлох үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс ч байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хумс өнгө алдсан тохиолдолд яах талаар танд хэдэн зөвлөгөө өгье.
Юуны өмнө хумс өнгө алдана гэдэг бол витамины дутагдалтай холбоотой. Иймээс эмэгтэй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.
Хугарамтгай хумсанд мөн л тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.
Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.
Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт зав цаг төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.
Хумсны өөрчлөлтөө маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Учир нь хумсаар хүний бие организмын байдлыг тодор-хойлж болдог. Хэрэв хумсан дээр цагаан толбо, босоо зураас гарч ирвэл уушги муудаж, эсвэл витамин дутагдаж байгаагийн илрэл.
Хэрэв хумс өвчилбөл эмчид үзүүлж, мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай.
Хумсны мөөгөнцөр эхлээд хөлөн дээр гардаг. Гэхдээ үүнийг хүмүүс бараг анзаардаггүй. Арьс хуурайшиж, холцорч, загатнаж, их хөлөрнө. Хэдэн сарын дараа хумсны толионы өнгө өөрчлөгдөж, булингартаж шарладаг. Хумс зузаарч, их эмзэг болж яваандаа бутарна. Дараа нь гарт халдаж болзошгүй. Эхний шинж тэмдэг илэрмэгц эмчлүүлбэл эмчилгээ амархан авна.
Хумс бол бие организмын нэгэн чухал хэсэг. Түүнийг зөв арчилж, тэжээл өгч, амрааж бай. Хумс биеийн бусад эрхтэнтэй адил байнгын анхаарал халамж шаарддаг. Та үргэлж сайхан юм бодож, сэтгэл дүүрэн явж байгаарай. Хүний хумсыг хараад түүний эрүүл мэнд болон зан чанарын талаар олон зүйлийг мэдэж болно.
Улаан хумсны будаг түрэмгий зан ааш, бэлгийн асуудалд дарамттай явдгийг, цэнхэр, ногоон, эсвэл хар мөн өөр төрөл бүрийн өнгөөр будсан бол өөртөө бусдын анхаарлыг татах гэж их мэрийдгийг, харин төв буюу завсрын өнгөөр буддаг, мөн уруулын будгаа хувцасны өнгөтэйгээ зохицуулдаг бол тухайн эмэгтэйн сонгох чадвар сайтайг харуулдаг.
Хумс янзлахад дараах багаж хэрэгтэй. Хумс өнгөлдөг самбар, хумсны толионы илүүдэл арьсыг шамлах модон савх, хөвөн, хумс болон гарын тос, хумс авах чимхүүр, хумсны өнгөтэй лак, гялалзуулагч, үндсэн лак.
Орчин үед хумс арчлах төрөл бүрийн тос элбэгшжээ. Та Vaseline Intensiүe Care тос хумсандаа түрхээрэй, хумс арчлахад маш тохиромжтой. Та гараа өдөр бүр тосолж байгаарай. Е витаминтай эсвэл бүйлсийн тос гартаа түрхээд хөвөн даавуун бээлий өмсвөл нэн сайн.
Гараа арчлах нь
Гарын арьс гаднах нөлөөлөлд хамгийн их өртдөг хэсэг. Хуурайшихдаа ч амархан. Иймд гарынхаа арьсанд нүүрээ арчилдаг шиг анхаараарай.
• Хүйтэн улиралд чийгтэй гартай гадагш бүү гараарай.
• Хатуулаг ихтэй ус гарын арьсыг цочроодог учир тэжээлийн тос тогтмол түрхэж байгаарай.
• Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг зөвхөн шаардлагатай үед л хэрэглэ. Ийм саванг удаан хугацаанд хэрэглэвэл арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулах гэмтэй.
• Чацарганы тосны найрлагатай крем нь гарын арьсанд нэн тохиромжтой. Чацарганы тосонд С витамин их байдагтул арьсан дахь жижиг шархлаа, ан цавыг түргэн эдгээдэг.
• Химийн бодис бүхий бүтээгдэхүүнтэй харьцах үедээ /угаалгын нунтаг, хлор, ванн цэвэрлэгч гэх мэт/зориулалтын бээлий заавал өмсөөрэй. Бээлий өмсөхийн өмнө гартаа тэжээлийн тос түрхэнэ.
Хуурай арьстай гарыг арчлах арга
Нэг цайны халбага төмсний цардуул дээр аяга халуун ус хийгээд дараа нь литр хүртэл бүлээн ус нэмж хийнэ. Үүндээ гараа 12-15 минут байлгана. Уг эмчилгээг / процедур/ өдөр алгасаад хийж болно.
Ширүүн арьстай гарыг арчлах арга
Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бий болсон нухашийг гартаа сайтар түрхэнэ. 10 минут байлгаад гараа бүлээн усаар угааж тос түрхэнэ. Долоо хоногт процедурыг гурван удаа хийнэ. Нас ахих тусам гарын арьс уян хатан чанараа алдан, нимгэн болж үрчийдэг тул залуугаасаа гараа зөв арчилж сураарай.
Сэтгэгдэл ( 0 )