Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт газар авсан хэвээр байна. Одоогийн байдлаар 0-6 насны хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакцин хийгдэж байгаа бөгөөд дэгдэлт буурахгүй хэвээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчлүүлж байгаа бөгөөд өвчний тархалт 6 дүүргийг хамарч, оюутнууд ч тус өвчнөөр өвчлөөд байгаа юм. Одоогоор 506 оюутан улаанбурханаар өвчилсөн нь тогтоогдсон байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 41331 хүүхэд вакцинд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй хамрагдаж байгаа аж. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж буй бөгөөд эхний 3 өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна.
Сэтгэгдэл ( 0 )