Тасалгааны ургамал зуун настын шvvсийг эрvvл мэндэд тєдийгvй гоо сайханд хэрэглэдэг байна. Хэрэв нvvр тань харлаад, сэвхтэх шинж орсон бол дараахь аргыг хэрэглээд vзээрэй. Нэгдvгээрт, тал аяга зуун настын шvvсэнд нимбэгний шvvс дусаагаад уг бэлдмэлээр унтахын ємнє нvvрээ арч. Хєвєн эсвэл даавуунд шингээж арчихаа мартуузай. Сайтар арчсаны дараа єглєє нь нvvрээ угаагаарай. Долоо хоног арчихад арьс тань мэдэгдэхvйц цайрч, єнгєлєг болсон байна. Хоёрдугаарт, дутуу чанасан єндєгний нялцгай шард зуун настын шvvс дусаагаад маск маягаар нvvрэндээ тавина. Ийм маскийг долоо хоногт гурваас дєрвєн удаа тавьж заншвал нvvр тань ямагт цагаан, цэвэрхэн байх болно.
Нимбэг. Нимбэг нь найрлагандаа маш их аминдэмийг агуулсан бөгөөд ялангуяа бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах, нян устгах чадвартай. Нимбэгний шүүсийг буцалсан устай хольж өглөө бүр уувал арьс цэвэрлэгдэн толигор байдлаа хадгалдаг.
Ямар ч тєрлийн арьсанд мєсєн иллэг тохирдог талаар гоо сайханчид зєвлєдєг. Иймээс орой амрахаасаа ємнє зєєлрvvлсэн устай мєсєєр иллэг хийгээд vзээрэй.
Энэ нь таны арьсанд сайн нєлєєтэй тєдийгvй vр дvнгээ богино хугацаанд харуулах юм. Мєн єглєє босоод, тэжээлийн тос хангалттай тvрхэх хэрэгтэй. Учир нь, энэ цагт арьс хангалттай амарсан байдаг тул ямар ч бvтээгдэхvvнийг шингээж авдаг юм байна. Манайхан ихэвчлэн оройн цагаар арьсандаа тэжээлийн тос тvрхдэг нь ташаа ойлголт юм. Арьс єглєє илvv их арчилгаа шаардагддаг аж. Харин ямар ч тос тvрхээд дараа нь зориулалтын сальфитакаар шингээж авахаа бvv мартаарай. Хэрэв та гоо сайхны зєвлєгєє авч, эмчилгээ хийлгэхийг хvсвэл оройн 17 цаг хvртэл хvлээхийг санал болгоё. Энэ цагуудад vед арьсны амралтын vе эхэлдэг бєгєєд массаж, тосон иллэг хийлгэх нь хамгийн vр дvнтэй арга болно. Арьс энэ цагт "сэргэдэг" гэсэн vг. Дээрх хялбар зєвлєгєєг дагаж мєрдвєл таны арьс будаг энгэсгээ шингээж, толигор сайхан болно гэдэгт итгээрэй.
Гурван хоолны халбага шингэн зєгийн балыг нэг хоолны халбага ургамлын тостой хольж нvvрэндээ тvрхэнэ. Ингэж 15 минут байлгасны дараа бvлээн усаар угаана. Vvнээс гадна амтат жvрж, тємсний гээд олон маскийг манайхан мэддэг. Эдгээр тvрхэцvvдийг хуурай арьс зєєлрvvлэх, сайр арилгах зорилгоор тавьдаг. Харин улаан хацартай хvvхнvvдэд зєгийн балтай маск тохиромжгvй.
Ер нь зєгийн бал нь уруулыг ялдам зєєлєн болгодог болохоор зєгийн балтай маскийг урууланд тавихыг сануулъя. Урууландаа зєгийн балтай маскаа тvрхээд дараа нь маш зєєлєн болгоомжтой арилгаарай. Ингэснээр уруулыг хатаж омголтохоос сэргийлж, арьсны єнгийг сэргээн vрчлээнээс ангижруулах онцгой vйлчилгээг єгдєг.
Чийгээ алдсан хуурай арьсанд зориулсан бэлдмэл:
Арьс чийгээ алдсанаас болж үрчлээтдэг. Иймд нэг цайны халбага зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж бага зэрэг халаана. Энэ маскийг нүүрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ үе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд гурван үе тавьсны дараа 20 мин болгоод угааж цэвэрлэнэ.
Арчилгаа муугаас хөгширч унжсан арьсанд зориулсан бэлдмэл:
Арчилж додомдохгүй байснаас хүний арьс амархан хөгширч унждаг. Иймд нэг цайны халбага улаан буудайн юмуу овьёосны гурил дээр нэг цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут хэртэй тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.
Хумс. Удаан хугацаагаар будсан хумс шарлаж, хугаран өнгө алдах нь бий. Энэ нь хумс тэжээл нэхэж буйн шинж тэмдэг. Хумсныхаа будгийг сайтар арилгаж угаасны дараа ялимгүй бүлээгэсэн ургамлын тосонд хумсаа таван минут дүрж, дараа нь зөөлөн иллэг хийн тосоо сайн шингээ. Хэрвээ хумс хугараад байвал энэ арчилгааг долоо хоногт 3-4 удаа хийх хэрэгтэй. Ингэвэл хумс ердийн өнгөө олж эрүүл болох бөгөөд дараа нь дахин будаж болно. Ер нь хумсыг байнга будсанаас өнгө нь үхэж хуурайшилт, хугаралт үүсдэг учраас заримдаа будалгүй амрааж байхыг зөвлөж байна.
Хуурай болон бага зэрэг үрчлээтэй арьстай бол:
Таван грамм исгэгч дээр 100 грамм сүү нэмж хутгаад тавьж болно.
Уян зөөлөн болгох жор
30 гр хөрөнгийн исгэгчийг хэдэн дусал зөгийн балтай хольж сайтар хутгана. Хэрэв та хуурай арьстай бол энэ бэлдмэл дээрээ чидун жимсний тос дусаан холих хэрэгтэй. Нүүрэн дээрээ 10-15 минут тавих энэ бигнүүр арьсыг уян зөөлөн болгодог.
Тараг арьс тайвшруулна
Хоёр халбага шинэхэн таргийг түүхий өндөгний шартай холин хутгана. Үүн дээрээ хэдэн дусал устөрөгчийн лимоны шүүс дусаана. Түрхлэгийг нүүр хүзүүндээ жигд тараан 10-15 минутын дараа хүйтэвтэр усаар цэвэрлэх бөгөөд хэсэг хугацааны дараа хүйтэн усаар шавшаарай. Энэ түрхлэг арьсны өнгийг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй байдаг аж.
Усан үзмийн шүүс ашигтай
Намар цагт усан үзмийн шүүсээр түрхлэг тавих нь үр дүнтэй. Өглөө сэрэнгүүт нүүрээ цэвэрлэж, урьдаас бэлтгэсэн 2-3 ширхэг усан үзмээ хагалан шүүсээр нь нүүр, хүзүүгээ арчина. 15-20 минутын дараа угааж, нүүрээ будаарай. Бэлтгэхэд хялбар энэ түрхлэг арьсыг амрааж, толигор болгох үйлчилгээтэй.
Нүүрний тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Нүүрний тосыг зөв түрхэх мэдлэггүйгээс болж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нь бий. Тэгвэл та доорх зөвлөмжийг дагаарай.
Нэг. Арьсаа чийгтэй байгаа дээр нь тэжээлийн тосноос бага зэрэг авч нүүр хүзүүндээ зузаан түрх. Дараа нь хоёр гарынхаа дунд гурван хурууг тэнийлгэн, нүүрээ дараах чиглэлд огцом огцом ил. Үүнд:
а/ эрүүний голоос чихнийхээ гэдэс рүү
б/ завьжнаасаа чихний дунд хэсэг рүү
в/ хамрын самсаанаас чихний дунд хэсэг рүү
г/ духны голоос чамархай руу
д/ Хүзүүг эгэмнээс эрүү рүү чигтэй дээш иллэг хий. Зовхины арьсыг өвөрмөц анхаарал, болгоомжтой арчлах шаардлагатай. Нүднийхээ доогуур дунд ядам, чигчий хурууны өндгөөр зөөлөн хөндлөнгөөр иллэг хий.
Хоёр. Тэжээлийн тосыг өдөр бүр түрхэх нь сайн биш. Арьс чинь амьсгалах, өөрөөсөө тос ялгаруулах жамтай болохоор үе үе амраах хэрэгтэй.
Гурав. Тос огт түрхэхгүй байдгийн адил мөн түүнийг хэт их хэрэглэх нь бас хортой гэдгийг санаарай.
Дөрөв. Усанд орсны дараа нүүрэндээ тэжээлийн тос түрхэх нь арьсанд тун тааламжтай нөлөө үзүүлдэг.
Сэтгэгдэл ( 1 )
Баярллаа таалагдлаа