Хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан  ЭМСЯ-ны харъяа шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх.  Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top