Нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Нийслэл хотод 05 сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусна. Иймд дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдээ энэ хугацаанд идэвхтэй хамруулахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top