Чингэлтэй дүүргийн XIX хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүс буюу ой модонд өнөөдөр 11.20 цагийн орчимд гал гарсан байна. Уг галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлэн нэмэлт хүч дуудан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллан цурманд орууллаа.
Иргэд бөө мөргөлийн шашны зан үйл хийж байгаад энэхүү галыг алдсан байж магадгүй гэнэ. Галын улмаас 2 га газар шатжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )