Хүний толгойг тасдаж хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймагт гарлаа

Админ | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Энэ сарын 22-23нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Хэргийг тодруулхад хохирогч нь малчин байсан бөгөөд одоогоор цогцсыг таниулж, 50 орчим настай эрэгтэй Н болохыг тогтоожээ. Түүнийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байсныг илрүүлэн хэргийн газар дээр нотлох баримтыг бэхжүүлэн ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй гэж байгаа бөгөөд түүний толгойг нь тасдсан байж. Уг хэрэгт холбогдуулан хоёр этгээдийг сэжигтнээр саатуулсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byambaa Byambaa(43.242.243.63) 2015 оны 05 сарын 26

Ymar aimshigtai xereg garaa we

0  |  0
jhdg(103.242.47.42) 2015 оны 05 сарын 26

:(

0  |  0
gm(103.242.47.42) 2015 оны 05 сарын 26

aimar yumaa

0  |  0
Top