Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон төгөл өргөжсөөр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд хаврын мод тарилт үргэлжиллээ. Хаан банкны хамт олон 100 Монос,   МИАТ ХК-ийн хамт олон 200 ширхэг Улиас, Хөргөлт Сервис ХХК-ийн хамт олон 50 Ширхэг голт бор, Баянзүрх дүүргийн ахмадууд 108 ширхэг Бургас тариж ногоон байгууламжын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ орууллаа. 

Өмнөх амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Тулгатны Зуун Эрхэмийн төгөл бий болсон юм. Тэргүүн хамба лам Д.Чойжамц, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол улсын ардын багш, доктор, профессор С.Галсан, Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз хэмээх хүндэт эрхэмүүд төглийн анхны мододыг суулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top