Улаанбурханы дэгдэлттэй холбогдуулан шуурхай хуралджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, ялангуяа хүн амын нягтрал ихтэй Нийслэл хотод нэмэгдэх хандлагатай байгаа тул ЭМСЯ-ны ЭМБХЗГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон хурал зохион байгуулжээ. 
 
Уг хурлаар ХӨСҮТ-ийн клиникийн хүлээн авах тасагт өдөрт дунджаар 500-600 хүн хандаж байгаа нь тусламж үйлчилгээнд ачаалал, чирэгдэл учруулж байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага, дүүрэг, өрхийн эмнэлгүүд улаанбурхан өвчний сэжигтэй өвчтнүүдийн эмнэлзүйн ялган оношилгоо, тандалтыг сайтар хийж, зөвхөн шаардлагатай өвчтнүүдийг ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт илгээн, ялган оношилгоо хийлгэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг, чиглэл өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top