Бурхан Халдун уулыг тахих ёслол болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Өнөөдөр таван жилд нэг удаа болдог Бурхан Халдун уулын төрийн тахилга, тайлгын ёслол болж байна. Төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа бөгөөд тэрбээр морин цагт үг хэлэх юм. Энэ удаагийн Төрийн тахилга тайлгыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар болсон бөгөөд Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр цугласан байна. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар бөгөөд тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Тахилгын ёслолын өмнөх Долоон бурхны тахилгыг өчигдөр хийжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2015 оны 05 сарын 27

BURHAN SHASHNAAR BOLDOG BOL MONGOL TUVD 2 HAMGIIN HUGJILTEI ULS BOLOH BAILAA

0  |  0
Top