Улсын хэмжээнд улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Энэ сарын 15-нд вакцинжуулалтыг эхлүүлсэн. 10 хоногийн хугацаанд иргэд гурван сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдээ вакцинжуулалтад хамруулах учиртай. Гэхдээ вакцинжуулалтын хэмжээ 100 хувьд хүрээгүй учраас тодорхойгүй хугацаагаар сунгажээ. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 90 орчим хувьтай байгаа гэх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгч байна.
Иргэдийн хувьд оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлэгт хүүхдийнхээ вакциныг хийлгэх юм. Түр оршин суугч болон түр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хувьд тухайн газрынхаа өрхийн эмнэлэгт хүүхдээ вакцинд хамруулна.
Сэтгэгдэл ( 0 )