Энэтхэгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Энэтхэг улсын Сир Ганга Рам эмнэлгийн элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта эмч 5 сарын 29-31 өдрүүдэд УКТЭ -ийн Гастроэнтерологийн төвийн эмч нартай хамтран элэг шилжүүлсэн өвчтөнүүдэд трансплантацын дараах хяналтын  үзлэг хийх ба элэгний гепатиттэй өвчтөнүүдэд зөвөлгөө өгнө. Тус эмч  1500 гаруй элэг шилжүүлэн суулгалт, элэг бөөр хавсарсан шилжүүлэн суулгалт хийсэн, улсдаа  тэргүүлдэг, өндөр туршлагатай эмч юм байна. Монгол улсаас тус эмчийн багт 50 гаруй хүн эмчилгээ, мэс засал хийлгэсэн ба мэс заслын дараах хяналтын үзлэгийг УКТЭ –ийн эмч нартай хамтран хийнэ. Намиш Мехта эмчид үзүүлэх хүсэлтэй хүмүүс 30-ны өдөр үзүүлж болно. Холбогдох утас: 91917696  Дэлгэрэнгүй мэдээллийг  www.facebook.com/MedServiceMongolia аваарай.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ooooooooooooo(81.190.52.170) 2015 оны 05 сарын 30

nahui mongol emch teneg bn daa

0  |  0
Top