Амралтын өдрүүдээр эмнэлгүүд амрахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллах юм байна. Тодруулбал, Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10.00-16.00 цагийн хооронд ажиллах ажээ.

Аливаа баярын өдөр хүүхдүүд хоолны хордлого, халдвар авах эрсдэл өндөртэй байдаг тул бэлэн байдалд ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top