Британий жүжигчин, “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” кинонд тоглосон дүрээрээ танигдсан Майкл Энрайт Холливудыг орхин Курдын армид нэгдэж Исламын улстай дайтахаар Сирид ирээд байна.
Дубайд төвтэй Аль Аан ТВ-д өгсөн ярилцлагандаа Энрайт Иорданы нисгэгчийг шатааж алсан, мөн Америк сэтгүүлчийн толгойг авсан явдлууд нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн гэжээ.
Түүний өгүүлснээр энэ бүх аллагыг Англи хүн хийсэн нь түүнийг ихээр эмзэглүүлсэн бөгөөд Америкчуудад төлөх өртэй болсон мэт сэтгэгдэл Англи хүнийх нь хувьд төрсөн гэнэ.
51 настай Энрайт Исламын дайчдыг “газрын хөрснөөс бүр мөсөн арчигдах ёстой” гэсэн байна.
Тэр мөн “Би энд дайтах гэж ирсэн. Хэрвээ үхэх ёстой бол энд үхнэ” гэжээ.
Энрайт Холливудын найз нөхөд, гэр бүлийнхэндээ Сири явах тухайгаа хэлээгүй гэнэ. Харин Сирид ирснийхээ дараа тэдэндээ эргээд уулзахгүй байж магадгүй гээд салах ёс гүйцэтгэсэн захиа бичсэн байна.
Курдистанд ирснийхээ дараа жүжигчин Исламын шашны тухай заалгаж, нэрээ Мустафа Майкл Али болгон өөрчилсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )