Чингисийн талбайд юу болох вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Өнөөдөр Автомашингүй өдрийн хүрээнд хотын төвийн бүсийн замуудыг хааж, Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн болж байгаа. Мөн үүний хажуугаар Чингисийн талбайд олон үйл ажиллагаа болох юм. Тухайлбал,

  • Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ. 
  • Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах 
  • Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа 
  • Дугуйн парад 15:00 цагаас явагдана. 
  • Хийн дасгалын үзүүлбэр 
  • Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр 
  • Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас 
  • “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт 
  • Дугуйн Экстрим спорт үзүүлбэр 
  • Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан 
  • Байгууллага, олон нийтийн парад болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top