Хөнгөн зэргийн хоол идмээр санагдсан үедээ тортилла хийж үзээрэй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 07

Ороомгийг хийхийн тулд эхлээд тортиллагаа (ороох гурил) бэлдэнэ. Үүнийг хийх арга нь бидний мэдэх бингээс арай өөр байдаг.

Орц:
Гурил - 600 гр
Давс - 5 гр
Хөөлгөгч (baking powder)-15 гр
Ургамалын тос – 60-80 гр
Халуун ус - 250 гр

1. Хийх арга:
Гурил, хөөлгөгч, давсаа хийгээд холино. Үүн дээрээ ургамлын тосоо нэмээд, бүлээн усаа бага багаар хийж зуурна. Зуурсан гурилаа хэдэн минут нухсаны дараа 12 тэнцүү хэсэгт хуваана. Хувааж бэлдсэн гурилаа чийгтэй алчуураар бүтээгээд 10-15 минут орчим амраагаарай. 12 хэсэг гурилаа нимгэн дугуй хэлбэрээр элдээд, тосгүй хайруулын тавганд хайрч бэлдэнэ.
2. Ороомгонд орох хачир хийхдээ:
Хачираа төрөл бүрийн махаар бэлдэж болно. 12 ширхэг гурил бэлдсэн учир бага зэрэг үхрийн мах, тахианы мах, гахайн мах хүссэн хэмжээгээр бэлдээд нунтаглан хэрчиж бэлдэнэ. Махны хажуугаар өөрийн дуртай ногоонуудыг жижиглэн хэрчиж, болгоно. Амтыг өөрийн хүссэнээр тааруулах учраас төдийлөн нарийн жор шаардахгүйгээр хурдан хийх боломжтой.
Тортиллагийн бэлэн болсон гурил дээр саладны навчаа тавиад мах, ногоогоо тавиад орооход хоол бэлэн болно. Хэрвээ хүсвэл бууцайгаар ороосон ч болдог. Нэмэлтээр зориулалтын соус эсвэл майонезээр хачирлах нь ч бий. Эзэгтэй нар өөрийн уран сэтгэмжиндээ тааруулан амтаа тохируулаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.130) 2015 оны 06 сарын 07

”Хонгон зэргийн хоол ” хийж сурах гэсэн боловч махаа хэрчлээ, татлаа, нунтаглаж чадсангуй. Яаж нунтаглах вэ?

0  |  0
Зочин(122.201.24.130) 2015 оны 06 сарын 07

Махаа яаж нунтаглах вэ?

0  |  0
Top